Компанийн тухай

Гэрэгэ Системс ХХК нь 2018 онд байгуулагдсан үндэсний технологийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Бид төрийн болон хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээг технологийн шийдлээр сайжруулж, шинэ соёл түгээн, танд тулгардаг хэрэгцээт асуудлуудыг  хөнгөвчлөх зорилготой.

Мэдээллийн аюулгүй
байдлын бодлого

“Гэрэгэ Системс” ХХК-д бүртгэгдсэн, хадгаладагдсан бүх мэдээллийг үнэ цэнтэй мэдээллийн хөрөнгө гэж үзэх бөгөөд тэдгээрийг бусдад зөвшөөрөлгүйгээр задруулах, устгахаас хамгаалж мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, байнгын сайжруулалтыг хангаж ажиллана.

Энэхүү бодлогоо дараах чиглэлээр хэрэгжүүлнэ.

  1. Мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангахын тулд ажилчид, хэрэглэгчид, нийлүүлэгчдийг байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад оролцуулна.
  2. Мэдээллийн аюулгүй байдлыг тогтмол хянаж, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлнэ.
  3. Холбогдох хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлсэн үйл ажиллагааг явуулж, мэдээллийн аюулгүй байдал хангагдсан орчин бүрдүүлнэ.
  4. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлүүдэд үр дүнтэй хариу арга хэмжээ авч, давтан гарахаас урьдчилан сэргийлж залруулах ажиллагааг төлөвлөж нэвтрүүлнэ.
  5. Хэрэглэгчийн сэтгэл ханамж, итгэлийг хадгалахын тулд үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг төлөвлөж ажиллана.

Салбар компаниуд

Гэрэгэ Киоск ХХК

Тээвэр, харилцаа холбоо зэрэг 50+ байгууллагын 500+ үйлчилгээг нэг дороос

Гэрэгэ Смарт ПОС ХХК

Кассын систем, цахим төлбөрийн шийдэл, IoT хэрэгжүүлэгч компани

Гэрэгэ Проперти Техноложис ХХК

Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн платформ, REIT, Yondo App хөгжүүлэгч

Дижитал Номад Кредит ХХК

Цахим зээл, өгөгдлийн шинжилгээ нэвтрүүлэгч Fintech компани

Гэрэгэ Медтек ХХК

PCR шинжилгээний ЭрүүлМН системийг хөгжүүлэгч, healthcare IT компани

Эрхэм зорилго

Аливаа бүхэнд технологи шингээж,
эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлооно

Мэдээ мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” АРГА ХЭМЖЭЭ

Feminist Finance Forum-д оролцлоо