Зорилго

Сургалтын танилцуулга




Тоо “бодож” тооцоо хийх ажлыг автоматаар (хүний шууд оролцоогүй) хурдан бөгөөд алдаагүй хийхэд зориулан “Тооцоолох электрон машин” буюу компьютерыг зохион бүтээжээ.

Түүнээс хойш 100 хүрэхгүй жилийн хугацаанд нийгмийн амьдралын бүх салбарт нэвтрэн хэрэглэгддэг болж, бараг бүх хүн түүний ашиг тусыг мэддэг, хэрэглэдэг болсон байна.

Машин байтлаа яагаад компьютер нь бүхнийг хийж чаддаг юм бэ? Хийж гүйцэтгэх үйлдлүүдийг дэс дараагаар нь нарийвчлан зааж бичсэн “хөтөлбөрийг” энэ машин биелүүлэн, түүнд тусгасан ажлыг хийж өгдөг юм.



Энэ хөтөлбөрийг програм гэнэ. Аливаа ажлын програмыг хүн зохион бүтээдэг. Компьютерыг шинэ ажилд хэрэглэхийн тулд энэ ажлын шинэ програмыг зохиох хэрэгтэй болдог.

Сургалтын үндсэн зорилго:

Програм зохиож бичих суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэх

Таныг Гэрэгэ академийн сургалтад урьж байна.

Компьютерыг нэвтрүүлж хэрэглэх салбарын хүрээ өргөжихийн хэрээр програмыг зохиож бичих мэдлэг, чадвартай мэргэжилтний хэрэгцээ, шаардлага тасралтгүй өсөж байдаг. Иймээс програмыг зохиож бичих анхан шатны суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой сургалтад таныг урьж байна.

Програмч

Бэлдэх хөтөлбөр

Та манай академийн сургалтад сууснаар бид танд дараах мэдлэгийг эзэмшүүлнэ.

Гэрэгэ Системс

Аливаа бүхэнд технологи шингээж, эрх тэгш хүртээмжтэй
нийгмийг цогцлооно.

ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

9-р сарын ээлж /Ахисан төвшин/

Эхлэх өдөр 2020.09.21
  • Үндсэн сургалт 12 долоо хоног
  • Долоо хоног бүр
  • Даваа-Баасан гараг 10:00-13:10
  • Хаана: Гэрэгэ академийн сургалтын танхимд

8-р сарын ээлж.

Эхлэх өдөр 2020.08.17
  • Үндсэн сургалт 12 долоо хоног
  • Долоо хоног бүр
  • Бямба, Ням гараг 10:00-18:00
  • Хаана: Гэрэгэ академийн сургалтын танхимд

10-р сарын ээлж.

Эхлэх өдөр 2020.10.19
  • Үндсэн сургалт 12 долоо хоног
  • Долоо хоног бүр
  • Бямба, Ням гараг 10:00-18:00
  • Хаана: Гэрэгэ академийн сургалтын танхимд

Төлбөрийн мэдээлэл

1 семестр ( 12 долоо хоног)

750,000₮

/Өөрийн компьютертэй бол/
1 семестр ( 12 долоо хоног)

800,000₮

/Лабораторийн компьютер хэрэглэх/

Сургалтын багш нарын

танилцуулга

Юмбаярын Намсрай

Компьютерын ухааны доктор (Ph.D), профессор

Олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Монгол улсын их сургуулиудын мэдээллийн технологи, компьютерын ухааны салбарт 47 жил ажиллаж багшилсан туршлагатай.

Дангаасүрэнгийн Гармаа

Математикийн ухааны доктор (Ph.D), профессор

Монгол улсын их сургуульд математик, компьютерын ухааны багшаар 44 жил ажилласан туршлагатай. МУИС-д профессор цол хүртсэн.

Цэнддоржийн Эрдэнэбат

Гэрэгэ системс ХХК-ийн үүсгэн байгуулагч

Монгол улсын их сургуулийн математик компьютерын сургуулийн програм хангамжийн багш /1997-2000/

Агвааны Отгонбаяр

Гэрэгэ системс ХХК үйл ажиллагаа эрхэлсэн захирал

Монгол улсын их сургуулиудын мэдээллийн технологи, компьютерын ухааны салбарт 12 жил багшилсан.

Доржготовын Ганзориг

Гэрэгэ системс ХХК Технологи хариуцсан захирал

Монгол улсын их сургуулийн Математик компьютерын сургуульд 3 жил багшилсан.

ХОЛБОО БАРИХ

Улаанбаатар хот, сүхбаатар дүүрэг,5-р хороо, олимпийн гудамж, Аюуд тауэр
12 давхар, 1205 тоот

Утас: 77773773, 89848144

Имэйл: marketing@gerege.mn

Доржготовын Ганзориг

Гэрэгэ системс ХХК Технологи хариуцсан захирал

Боловсрол:

  • МУИС-МКС-ийн програм хангамжийн инженер /Бакалавр/
  • Radboud University of Nijmegen The Netherlands Компьютерын шинжлэх ухаан /Магистр/

Багшилсан туршлага:

  • Монгол улсын их сургуулийн Математик компьютерын сургуульд 3 жил багшилсан.

Цэнддоржийн Эрдэнэбат

Гэрэгэ системс ХХК-ийн үүсгэн байгуулагч

Боловсрол:

  • Бакалавр, Онолын математик, МУИС, Монгол улс
  • Магистр, Компьютерын шинжлэх ухаан, МУИС, Mонгол улс
  • Сертификаттай сургалт, Kyushu Kyoritsu University, Fukuoka, Япон улс
  • Магистрант, Mэдээллийн системийн менежмент, Devry Их сургууль, АНУ

Багшилсан туршлага:

  • Монгол улсын их сургуулийн математик компьютерын сургуулийн програм хангамжийн багш /1997-2000/

Юмбаярын Намсрай

Компьютерын ухааны доктор (Ph.D), профессор

Боловсрол:

  • ШУТИС-ийн профессор
  • МУИС –ийн Математик, компьютерын сургуулийн хүндэт доктор
  • Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) -ын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ – Joint Institute for Nuclear Research) –эд “Туршилтын төхөөрөмжийн ажиллагааг програмчлах арга зүй ба хэрэгсэл, тэдгээрийг хэрэглэх нь” сэдвээр “тооцоолох машин, системийн програм хангамж” чиглэлээр компьютерын ухааны докторын зэрэг хамгаалсан

Багшилсан туршлага:

  • Олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Монгол улсын их сургуулиудын мэдээллийн технологи, компьютерын ухааны салбарт 47 жил ажиллаж багшилсан туршлагатай.

Агвааны Отгонбаяр

Гэрэгэ системс ХХК үйл ажиллагаа эрхэлсэн захирал

Боловсрол:

  • Монгол улсын зөвлөх инженер
  • Монгол улсын их сургуулийн магистр

Багшилсан туршлага:

  • МУИС МКС-ийн анхны программ хангамжийн мэргэжилтэн бэлдсэн багш
  • Багшийн их сургуулийн КМТС-ийн захирал /Сургалт эрхэлсэн, багш/
  • USI Мэргэжлийн сургуульд мэргэжлийн багш
  • Улаанбаатар их сургуульд мэргэжлийн багш
  • Япон улсад Төслийн менежер, систем инженерээр 5 жил ажилласан
  • Монголын тэргүүлэх компаниудад мэргэжлээрээ олон жил ажилласан.
  • Монголын мэдээлэл технологийн томоохон төслүүдийг удирдаж хэрэгжүүлсэн.
  • Монголын улсын программ хангамжийн олимпиадад 1992,1993,1994 онд 1 байр, 2 байр

Дангаасүрэнгийн Гармаа

Математикийн ухааны доктор (Ph.D), профессор

Боловсрол:

  • МУИС-д профессор цол хүртсэн.
  • МУИС-д “Хожимдолттой дифференциал тэгшитгэлийн системийн захын бодлогын тоон шийдийг олох арга, алгоритм” сэдвээр математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • Алгоритмын шинжилгээ, Хийсвэр арга, Криптографын чиглэлээр судалгаа хийдэг. Польш, Макао, Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.

Багшилсан туршлага:

  • Монгол улсын их сургуульд математик, компьютерын ухааны багшаар 44 жил ажилласан туршлагатай.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрөө 50% төлснөөр баталгаажна. Хэрэв та сургалтандаа суух боломжгүй болсон тохиолдол нийт төлбөрийн 10% суутгах болно.

БҮРТГҮҮЛЭХ

Та төлбөрөө дараах дансанд хийж баталгаажуулснаар таны анги сонголт хийгдэх болно.
Данс: 404242371-Худалдаа хөгжлийн данс
Дансны нэр: Гэрэгэ системс ХХК
Утга: Нэр, Регистрийн дугаар бичнэ үү?

РЕГИСТРИЙН ДУГААР
УТАС
И-МЭЙЛ
Яаралтай үед холбоо барих утас
АНГИ
Компьютер байгаа эсэх?

Төлбөрийн нөхцөл

Төлбөрөө 50% төлснөөр баталгаажна. Хэрэв та сургалтандаа суух боломжгүй болсон тохиолдол нийт төлбөрийн 10% суутгах болно.

Таныг амжилттай бүртгүүллээ.

Санамж: 8 сарын 17нд эхлэх сургалтын төлбөрийг 8 сарын 10-аас өмнө төлснөөр бүртгэл баталгаажна.

Мэдээлэл бүрэн оруулна уу!