Гэрэгэ Системс ХХК
Гэрэгэ Системс ХХК

“Цахим Дархан” төсөлд амжилттай оролцлоо

September 24, 2021

“Цахим Дархан” төсөлд амжилттай оролцлоо

September 24, 2021

Цахим технологид суурилсан төрийн үйлчилгээг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Цахим Дархан” төсөлд “Гэрэгэ Системс” ХХК-ийн төлөөлөл амжилттай оролцлоо.

Бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулагдсан тус төслийн нээлтэд  Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын төлөөлөгч Б.Батболд, “Гэрэгэ Системс” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал, Албан журмын даатгагчдын холбооны Дархан-Уул аймгийн салбар хариуцсан менежер Т.Алтанцэцэг, “Төрийн банк”-ны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчид оролцож, бизнесийн үйл ажиллагааг цахимжуулах томоохон төслийг амжилттай эхлүүллээ.

Энэхүү төсөл нь Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санаачилгаар цахим технологид суурилсан үйлчилгээг нэмэгдүүлж, эдгээр үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн ажээ.

Хамгийн хурдан, хялбар, төвлөрсөн үйлчилгээг танд хүргэнэ – “Гэрэгэ системс” ХХК