Салбар компаниуд

Гэрэгэ Системс ХХК нь Гэрэгэ Киоск, Гэрэгэ Смарт ПОС, Гэрэгэ Проперти Техноложис, Вулкан Аналитикс гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэрэгэ Системс ХХК

Гэрэгэ системс ХХК нь 2018 онд үүсэн байгуулагдсан үндэсний технологийн компани юм. Бид төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан иргэдэд хүргэх зорилготойгоор  “Гэрэгэ” платформыг Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээж байна.

Гэрэгэ Киоск ХХК

Гэрэгэ Киоск ХХК нь орон даяар байрлах 180 гаруй киоскоор дамжуулан төрийн болон хувийн байгууллагуудын 600 гаруй үйлчилгээг иргэдэд цахимаар түргэн, шуурхай хүргэж байна.

Гэрэгэ Смарт ПОС ХХК

Гэрэгэ Смарт ПОС ХХК нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан нүсэр кассын системийг орлох ухаалаг ПОС-ыг зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Дижитал Номадик Кредит ХХК

Дижитал Номадик Кредит ХХК нь дата анализийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд Гэрэгэ Киоскын үйлчилгээг зээлээр авах боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн цахим зээлийн бүтээгдэхүүн болох Tappay нэртэй зээлийн платформоо тун удахгүй зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд онлайнаар зээлээ хялбар, шуурхай авч санхүүгийн яаралтай асуудлаа шийдэх боломжтой юм.

Гэрэгэ Проперти Техноложис ХХК

Гэрэгэ Проперти Техноложис ХХК нь үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн платформ болох Yondo платформыг хөгжүүлэн, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоо болох (ANR)-ын гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.