Гэрэгэ Системс ХХК
Гэрэгэ Системс ХХК

Эмч нарын ажлыг хөнгөвчилж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн ЭРҮҮЛМН төслийн тухай…

August 31, 2021

Эмч нарын ажлыг хөнгөвчилж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн ЭРҮҮЛМН төслийн талаар…

Бид энэ удаад Ковид 19 цар тахлын үеэр зах зээлд нэвтэрсэн ЭРҮҮЛМН төслийн талаар онцоллоо. Сүүлийн үед иргэд ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК-г ЭРҮҮЛМН төслөөр нь маш сайн мэддэг болсон. Тэгвэл уг төслийг маш богино хугацаанд хөгжүүлж үйлчилгээнд нэвтрүүлсэн төслийн менежертэй ярилцлаа.

Сайн байна уу?  Энэ өдрийн мэнд хүргье.

Өөрийнхөө талаар товч танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Мягмардорж гэдэг 22 настай. Анх Гэрэгэ Систем ХХК-д 2020 оны 10-р сард “борлуулалтын менежерээр” ажилд орсон. 2021 оны 02-р сараас “ЭрүүлМН” төслийг хариуцан ажиллахаар болсон юм. ЭрүүлМН төслийн хүрээнд бид Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Тагнуулын Ерөнхий Газар болон Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран ажиллаж байна.

Төсөл эхэлсэн талаар дурсвал?

ЭРҮҮЛМН төслийг нь анх 2020 оны 12-р сард  эрүүл мэндийн яамтай хамтарч Сэлэнгэ аймагт туршилтаар нэвтрүүлж, 4,776 иргэний ПГУ шинжилгээний бүртгэл болон хариуг иргэдэд амжилттай түгээж уг төслийн анхны гарааг эхлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар Монгол улсын 21 аймагт 100% нэвтрүүлэн иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар (2021.08.26) нийт 3,666,587 ширхэг сорьц амжилттай бүртгэгдээд байна.

ЭРҮҮЛМН төслийн зорилго юу вэ?

Уг төслийн зорилго нь шинжилгээг гараар бүртгэх процессыг хялбарчилж, иргэдийн шинжилгээний хариуг хурдан хугацаанд түгээх юм.

Мөн шинжилгээний цэгт урт оочир, эмх замбараагүй байдал үүсдэгийг бид “eruul.gov.mn” вэб хуудсаар дамжуулан шинжилгээний цагийг олгох систем нэмэлтээр хөгжүүлж, эмч болон иргэдэд тулгарч буй асуудлыг түргэн хугацаанд шийдэж чадсан.

Бусад улс орнуудад шинжилгээний хариу дунджаар 24-72 цаг болж иргэдэд хүрдэг бол ЭРҮҮЛМН төслийн ачаар хариу гарах дундаж хугацаа 24 цаг болж багассаныг дуулгахад таатай байна.

Маш богино хугацаанд хөгжүүлж нэвтрүүлсэн гэж байсан энэ талаараа яривал?

Тийм ээ. Манай баг уг төслийг маш богино хугацаанд нэвтрүүлж чадсандаа баяртай байгаа. Хугацааны хувьд 3 өдөр 3 шөнийн дотор манай чадварлаг хөгжүүлэгч нарын тусламжтайгаар бараг бэлэн болгосон гэхэд хилсдэхгүй болов уу. /Мөн маш их ядарч, ачаалалтай байсан ч тэвчээд амжилттай нэвтрүүлсэн талаараа онцолж байсан юм./

Мөн уг төсөл дээр өөр системийг нэмж хөгжүүлж нэвтрүүлсэн гэж байсан. Тэр талаараа бидэнтэй хуваалцаач?

2021 оны 03-р сараас эхлэн манай баг тандалтын программыг хөгжүүлж батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын бүртгэл, тэдгээрээс шинжилгээ авах, тусгаарлах, эм тариа өгөх зэрэг бүртгэлийг цахимжуулж, эмч нарын ажлын тодорхой хувийг хөнгөвчилж чадсан.

Дараагийн хөгжүүлж буй үйлчилгээний талаар дурдвал?

Цаашид бид ЭРҮҮЛМН төслийн хөгжүүлэлтийг улам сайжруулж, ард иргэдэд “HealthPassport” буюу шинжилгээний хариу, дархлаажуулалтын мэдээлэл, эрүүл мэндийн магадалгааг нэг дор цогц үйлчилгээ үзүүлэх тал дээр ажиллаж байна.

Цар тахлын хүнд үед ард иргэдийн эрүүл мэнд цаашлаад галын шугаманд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ачааллыг технологийн дэвшлээр шийдэж чадсандаа манай баг баяртай байгаа. Мөн үүгээр ч зогсохгүй цаашдаа олон ажлуудыг хялбар болгохоор төлөвлөн ажиллаж байна.