Мэдээ мэдээлэл

“Гэрэгэ Системс” ХХК “Оны шилдэг мэдээллийн технологийн салбарын энтрепренер” аж ахуйн нэгжээр шалгарлаа

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү шалгаруулалтаас “Гэрэгэ Системс” компанийг 2021 оны  “Оны шилдэг мэдээллийн технологийн салбарын энтрепренер” аж ахуйн нэгжээр шалгаруулан өргөмжилжээ. Шагналыг “Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат, хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал нар гардан авлаа. Тус шалгаруулалт нь Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын ололт, амжилтыг дүгнэж, салбар бүрийн шилдгүүдийг тодруулан өргөмжилдөг Монголын хамгийн нэр хүндтэй ёслолын арга хэмжээ билээ.

Дэлхий дахинаа үүсээд буй коронавирус цар тахлын хүнд үед монгол инженерүүд өөрсдийн ур ухаанаар ковидын тест бүртгэлийн ЭрүүлМН нэгдсэн системийг хөгжүүлсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ. Ковидын хүнд хэцүү цаг үед ЭрүүлМН төслийг хэрэгжүүлж, орон даяар 5.3 сая PCR, түргэвчилсэн шинжилгээг цахимжуулж, ковидтой тэмцэх үйлст онцгой хувь нэмэр оруулсан юм.

Мэдээллийн технологийн салбарт түүчээлэгч Гэрэгэ Системс ХХК-ийн бүтээсэн ЭрүүлМН цогц платформ нь дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлаас улбаалсан дотоодын нийгэм, эдийн засгийн сорилт, орон даяар тохиолдсон тэг зогсолтын хүнд хэцүү үеийг даван туулахад маш өндөр хувь нэмэр оруулсныг ёслолын арга хэмжээг зохион байгуулагчид онцлон дурдсан юм.

Гэрэгэ Системс ХХК нь 2018 онд анхны Гэрэгэ Киоск төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн бол 2021 онд нийт 1.1 сая иргэнд 150 киоскоор 500 төрлийн үйлчилгээ үзүүлж, нийт 1.3 сая гүйлгээг хийжээ. Түүнчлэн 1,200 орчим Гэрэгэ ПОС-оор татвар, даатгал, УБЕГ, худалдааны салбарт үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрч буй 2021 онд үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж Гэрэгэ Киоск, Гэрэгэ Смарт ПОС, Гэрэгэ Финтек, Гэрэгэ Инновац, Смарт Сити, Монита компаниудыг үүсгэн байгуулж, групп компанийн засаглалаар ажиллах шинэ түүхийг эхлүүлээд байна.

By gerege_admin    |    Dec 31,2021

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ