Тоо “бодож” тооцоо хийх ажлыг автоматаар (хүний шууд оролцоогүй) хурдан бөгөөд алдаагүй хийхэд зориулан “Тооцоолох электрон машин” буюу компьютерыг зохион бүтээжээ.
Түүнээс хойш 100 хүрэхгүй жилийн хугацаанд нийгмийн амьдралын бүх салбарт нэвтрэн хэрэглэгддэг болж, бараг бүх хүн түүний ашиг тусыг мэддэг, хэрэглэдэг болсон байна.
Машин байтлаа яагаад компьютер нь бүхнийг хийж чаддаг юм бэ? Хийж гүйцэтгэх үйлдлүүдийг дэс дараагаар нь нарийвчлан зааж бичсэн “хөтөлбөрийг” энэ машин биелүүлэн, түүнд тусгасан ажлыг хийж өгдөг юм.
Энэ хөтөлбөрийг програм гэнэ. Аливаа ажлын програмыг хүн зохион бүтээдэг. Компьютерыг шинэ ажилд хэрэглэхийн тулд энэ ажлын шинэ програмыг зохиох хэрэгтэй болдог.
Сургалтын үндсэн зорилго:
Програм зохиож бичих суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэх
Компьютерыг нэвтрүүлж хэрэглэх салбарын хүрээ өргөжихийн хэрээр програмыг зохиож бичих мэдлэг, чадвартай мэргэжилтний хэрэгцээ, шаардлага тасралтгүй өсөж байдаг. Иймээс програмыг зохиож бичих анхан шатны суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой сургалтад таныг урьж байна.
Яруу найраг, зохиол биччихдэг болохын тулд эхлээд зохиож бодох сэтгэлгээ, авьяасыг хөгжүүлж, зохиох арга барилыг эзэмших ёстой. Үүнтэй адил програм бичихийн өмнөх сэтгэн бодох, үйл явдлын дэс дарааллыг (алгоритмыг) бодож олох мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.
Зохиосон алгоритмыг компьютерт зориулан Си хэлээр програм бичих, програмыг компьютерт оруулан ажиллуулах, шалгах мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.
Компьютер дээр ажиллаж, програмыг ажиллуулах, шалгах үед компьютерээс англи хэлээр гарах тайлбар, мэдэгдэл, тусламжийн текст зэргийг ойлгох мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.
Зориулалт, хэмжээний хувьд том системийг мэргэжилтнүүд багаар ажиллан бүтээдэг. Програмын системийг багаар бүтээх орчин үеийн технологиудын нэг болох хамтын кодын аргаар ажиллах чадвар эзэмшүүлнэ.
Аливаа бүхэнд технологи шингээж, эрх тэгш хүртээмжтэй
нийгмийг цогцлооно.
Олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Монгол улсын их сургуулиудын мэдээллийн технологи, компьютерын ухааны салбарт 47 жил ажиллаж багшилсан туршлагатай.
Монгол улсын их сургуульд математик, компьютерын ухааны багшаар 44 жил ажилласан туршлагатай. МУИС-д профессор цол хүртсэн.
Монгол улсын их сургуулийн математик компьютерын сургуулийн програм хангамжийн багш /1997-2000/
Монгол улсын их сургуулиудын мэдээллийн технологи, компьютерын ухааны салбарт 12 жил багшилсан.
Монгол улсын их сургуулийн Математик компьютерын сургуульд 3 жил багшилсан.
Та төлбөрөө дараах дансанд хийж баталгаажуулснаар таны анги сонголт хийгдэх болно.
Данс: 404242371-Худалдаа хөгжлийн данс
Дансны нэр: Гэрэгэ системс ХХК
Утга: Нэр, Регистрийн дугаар бичнэ үү?