Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-д Цахим хөгжил, харилцаа холбооны яам-наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний программ хангамжийн их дэлгүүр “MINDGOLIA.mn” системийн нээлт боллоо. Энэхүү платформыг ашиглаж эхэлснээр дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг […]
21 аймаг, есөн дүүрэгт нийт 200 гаруй ухаалаг КИОСК ажиллуулж, тэдгээрээр дамжуулан сард 200 мянган гүйлгээ хийж буй “Гэрэгэ КИОСК” компани өдгөө бүтээгдэхүүн, үйлчилгээгээ төрөлжүүлж, зах зээлээ тэлэхэд анхааран ажиллаж байна. – Business.MN сэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаар (№48) -т нийтлэгдсэн ярилцлага – Байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглээг хялбарчилж, цаг хугацаа хэмнэсэн, хүртээмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг […]
Гэрэгэ Системс ХХК-ийн хамт олон Хил Хамгаалах Ерөнхий Газрын оны тэргүүн дээд шагнал болох “Сүлдэт багана”-ын эзэд боллоо. Хил хамгаалах байгууллагын цахим хөгжилд дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтран ажиллаж харилцагч 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд дотроос шалгарсныг онцлоход таатай байна. Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлсэн хилээр нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем болох “BOREXMN” […]