Гэрэгэ системс ХХК нь 2018 онд байгуулагдсан үндэсний технологийн компани юм. Бид төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээг
технологийн шийдэл ашиглан иргэдэд хүргэх зорилготойгоор “Гэрэгэ платформ” үйлдлийн болон төлбөрийн системийг Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээж байна.
2022 оны 1-р сараас бид бизнесийн стратегиа шинэчилж, групп компанийн засаглал нэвтрүүлсний дүнд Гэрэгэ Kиоск ХХК, Гэрэгэ Смарт ПОС, Гэрэгэ Проперти Техноложис ХХК, Гэрэгэ Медтек ХХК, Гэрэгэ Эдтек ХХК, Вулкан Аналитикс ХХК зэрэг охин компаниудтай, 140+ ажилтантай болж өргөжлөө.
Гэрэгэ системс-ийг Forbes Mongolia сэтгүүл (2021 оны 11 сар) COVER FEATURE болгон онцолж, МҮХАҮТ-аас “Best IT Entrepreneur of 2021” буюу “2021 оны шилдэг мэдээллийн технологийн энтрепренер” компаниар шалгаруулсан юм. Түүнчлэн “Web awards-2021” наадмын “Үндэсний шилдэг цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллага” шагналыг хүртэв.
Гэрэгэчүүд бид хамтдаа салбар бүрт технологи шингээж, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө хичээн ажиллаж байна. Бид хамтдаа Монгол эх орныхоо Ирээдүйг өөрчилнө, хөтөлнө!