News

Шилдэг оюутнуудыг хүлээн авч, уулзлаа

МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан програмчлалын XXX олимпиадад шалгарсан шилдэг оюутнуудад “Гэрэгэ Системс” ХХК-ийн хамт олон цалинтай дадлагажих болон ажиллах эрхийн урилга гардууллаа.

Ажиллах эрхийн урилгаар:

 

  1. Г.Оргил – МУИС – 4-р курс

Цалинтай дадлагажих урилгаар: 

 

  1. Э.Төрбат |МУИС-ийн 3-р курс|
  2. У.Нямдаваа |МУИС-ийн 3-р курс|
  3. Б.Мөнх-Оргил |Шинэ монгол ТДС-ийн 1-р курс|
  4. О.Анхдалай |Мандах Их сургуулийн 3-р курс|
  5. Б.Адъяатөмөр |Шинэ монгол ТДС-ийн 1-р курс|

Мөн оюутнууд “Гэрэгэ Системс ХХК-ийн оффистой танилцаж, удирдлагуудтай чөлөөт яриа өрнүүллээ.

Энэ жилийн програмчлалын олимпиадын Ерөнхий ивээн тэтгэгчээр технологийн салбарт тэргүүлэгч Гэрэгэ Системс ХХК хамтран ажилласан бөгөөд цаашид ч тус олимпиадыг тогтвортой ивээн тэтгэж, хамтран ажиллах юм.

By gerege_admin    |    May 18,2022

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27