Гэрэгэ Системс ХХК
Гэрэгэ Системс ХХК

PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НУУЦ КОДТОЙ БОЛЛОО

April 28, 2021

Цаг үеийн байдлаас шалтгаалан мэдээллийг аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор www.eruul.gerege.mn веб хуудас нууцлалын OTP системийг нэвтрүүллээ. 

OTP нь системээс санамсаргүй байдлаар үүсгэгдсэн 4 оронтой тоо бүхий код бөгөөд таны холбосон утас руу мессеж байдлаар ирнэ. Ингэснээр таны шинжилгээний хариу руу 2 давхар нууцлалаар хамгаалагдах юм.

АНХААРАХ ЗҮЙЛ: 

– Та www.eruul.gerege.mn веб хуудсаар орон регистрийн дугаар оруулан ХАРИУ АВАХ товчин дээр дарснаар OTP код бүртгэлтэй утсанд очно.

– OTP код иргэн бүрийн утсанд ЗӨВХӨН 1 УДАА ИРНЭ.

Тухайн мессежийг устгасан бол eruul.gerege.mn ээр хариу шалгах боломжгүй.

– Хэрэв OTP код очоогүй бол шинжилгээ авсан эмч утасны дугаарыг буруу тэмдэглэсэн гэж ойлгох бөгөөд энэ утасны дугаарыг засварлах боломжгүй.

НУУЦ КОДГҮЙ ҮЕД ЯАХ ВЭ?

– Та утсанд GEREGE APP татаж суулгаад ЯМАР Ч КОДГҮЙГЭЭР Ковид цэснээс шинжилгээний хариу шалгах боломжтой.

ГЭРЭГЭ АПП ТАТАХ:

Андройд утсанд  https://play.google.com/store/apps/details?id=com.gepay&hl=mn&gl=US

Iphone-д https://apps.apple.com/us/app/gerege/id1427293169

Цар тахлыг хамтын хүчээр даван гарцгаая!