Нэвтрэх

Хөгжүүлэгч ба түнш

Апп бичихэд анхаар. Бусдыг нь платформ өгнө.

Банк, дэлгүүр, эмнэлэг, стартап, төрийн байгууллага өөрийн аппыг Gerege Platform-д холбож, Gerege App-ийн хэрэглэгчдэд шууд хүрнэ.

Холбогдох гурван арга

1. Нэвтрэлт

Өөрийн сайт, аппдаа «Gerege-ээр нэвтрэх» (OIDC, PKCE). Апп тань бэлэн, зөвхөн танилт хэрэгтэй бол.

2. Mini app

Апп тань өөрийн сервер дээр ажиллаж, Gerege App ба платформын орчинд дотроо нээгдэнэ. Хэрэглэгчийн өдөр тутмын урсгалд орно.

3. Апп модуль

Платформ дээр шууд ажиллах апп: байгууллага, эрх, цэстэй. Байгууллагын бүрэн систем.

Гурвуулаа App Store-оор түгээгдэнэ. Байгууллага эсвэл хувь хүн нийтлэгчээр бүртгүүлж, аппаа илгээнэ. Хянагдсаны дараа байгууллагууд нэг товчоор суулгана.

Платформ танд юу өгөх вэ

  • Хэрэглэгч. e-ID-ээр баталгаажсан жинхэнэ хүмүүс. Нууц үг, бүртгэлийн маягт хэрэггүй.
  • Байгууллага ба эрх. Гишүүн, үүрэг, зөвшөөрөл бэлэн.
  • Гарын үсэг. Хуулийн хүчинтэй e-ID гарын үсэг нэг дуудлагаар.
  • AI. API Gateway-ээр дэлхийн загварууд, Token Hub-аар Alibaba-ийн 58 загвар төгрөгөөр.
  • Мэдэгдэл ба мессеж. Хэрэглэгчтэй харилцах суваг.
  • Түгээлт. App Store, Gerege App, 800+ киоск.

Эхлэх

  1. Gerege Platform-д e-ID-ээр нэвтэрч, байгууллагаа үүсгэнэ.
  2. App Store-ийн нийтлэгчийн студиэс OIDC client эсвэл апп бүртгэнэ.
  3. Жишээ mini app-аас эхэлнэ. Gerege Wallet-ийн жишээ бэлэн.
  4. Аппаа хянуулахаар илгээнэ.

Бид өөрсдөө ч ийм замаар

Contract Mongolia, PowerGrid, MedIS, e-Property: Gerege-ийн бүтээгдэхүүн бүр ижил суурь, ижил протокол дээр баригдсан. Түнш бидний өөрсдийн хэрэглэдэг хэрэгслийг л ашиглана.

Gerege Eco System-д нэгдээрэй

e-ID-ээрээ нэвтэрч, байгууллагаа нэг минутад холбоно.

Gerege Platform-д нэвтрэх