Нэвтрэх

Салбарын шийдлүүд

Нэг суурь. Салбар бүрт өөрийн платформ.

Шинэ салбарт орохдоо бид суурийг дахин бичдэггүй. Нэг нэвтрэлт, e-ID гарын үсэг, байгууллагын тусгаарлалт, консол, мобайл апп бэлэн. Зөвхөн тэр салбарын логикийг нэмдэг.

Шатахуун · PetroNet

Шатахуун түгээх станц, агуулах, сав, тээвэрлэлтийн мэдээлэл нэг дор. Импортлогч компани бүр өөрийн орчинтой, салбарын хяналт, тайлантай.

petronet.mn

Эрчим хүч · PowerGrid

Ухаалаг тоолуурын үндэсний платформ. Хэрэглэгч e-ID-ээр тоолуураа холбож, хэрэглээ, төлбөрөө аппаас харна.

powergrid.mn

Эрүүл мэнд · MedIS

Үндэсний эмнэлгийн мэдээллийн hub. Төр, хувийн эмнэлэг, иргэн бүрт нэг мэдээллийн урсгал.

medis.mn

Үл хөдлөх · e-Property

Үүсэхээс өмчлөх хүртэл. Төсөл, захиалга, гэрээ, төлбөр, явц. Худалдан авагч «Миний өмч»-өөс хянана.

e-property.mn

Гэрээ · Contract Mongolia

Хаанаас ч, хэдэн ч талтай, хуулийн хүчинтэй гэрээ. Загвар, дараалал, батлах гинж, олноор илгээх.

contract.mn

Нотариат · e-Notary

Нотариатын үйлдэл цахимаар, уулзалгүйгээр.

enotary.mn

Боловсрол · Eduge

Малчны боловсролын платформ. Хүн бүр e-ID-ээрээ өөрөө элсэнэ.

eduge.mn

Төр · Цахим Засаг

Төрийн нэг нэвтрэлт, байгууллага хоорондын хүсэлт дамжуулалт, хугацааны (SLA) хяналт, автомат дээш дамжуулалт.

open.dgov.mn

Санхүү ба худалдаа

Монголбанкны PSP эрх, Gerege Wallet, Gerege POS, Gerege Business, 800+ киоск.

Малчин: Digital Nomad

Gerege-ийн хамгийн том зорилго: хотод байгаа бүх үйлчилгээг малчны хот руу хүргэх.

  • Малчдын хадгаламж-зээлийн хоршоо.
  • Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг алсаас хүргэх платформ.
  • Ноос, ноолуур, арьс ширийг малчнаас шууд цуглуулах бирж.
  • 350+ зангилаа: Улаанбаатар, 21 аймгийн төв, 330 сум. Тус бүр жижиг дэлгүүр ба төрийн үйлчилгээний цэг, 24/7 ажилтангүй. Хөдөө рүү барааны сүүлчийн миль, хотод экспортын түүхий эдийн суваг.

Gerege Eco System-д нэгдээрэй

e-ID-ээрээ нэвтэрч, байгууллагаа нэг минутад холбоно.

Gerege Platform-д нэвтрэх