Мэдээ мэдээлэл

“ГЭРЭГЭ СИСТЕМС” ХХК ТӨЛБӨРИЙН КАРТЫН ПРОЦЕССОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА

“Гэрэгэ Системс” ХХК-ийн хамт олон Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаж, төлбөрийн картын процессорын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө Монголбанкнаас хүлээн авлаа.

Энэхүү зөвшөөрлийг хүлээн авснаар бид  сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй хөгжүүлсэн Гэрэгэ ПОС, Татвар ПОС, Худалдаа ПОС зэрэг бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдэд үйлчлэхэд бэлэн боллоо.

Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гардуулах үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван финтек компаниуд нь хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллах нь чухал болохыг онцлов.

Бид дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийг ашиглан иргэдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, компанийн засаглалаар тэргүүлсэн олон улсын жишиг компани болохын төлөө цаашид ч хичээнгүйлэн ажиллах болно.

 

Хамгийн хурдан, хялбар, төвлөрсөн үйлчилгээг танд хүргэнэ – “Гэрэгэ Системс” ХХК

By gerege_admin    |    Aug 16,2021

Бусад мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

“Гэрэгэ Киоск”-ийн үйлчилгээний төлбөрийг “MonPay”-ээр төлдөг боллоо

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ