Гэрэгэ Смарт ПОС ХХК нь 2020 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оноос IoT (төхөөрөмж дээр ажиллах боломжтой системийг хөгжүүлж, интернэтээр дамжуулан мэдээлэл солилцох үйл ажиллагаа) чиглэлээр бие даан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Гэрэгэ Смарт ПОС ХХК нь 2020 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оноос IoT (төхөөрөмж дээр ажиллах боломжтой системийг хөгжүүлж, интернэтээр дамжуулан мэдээлэл солилцох үйл ажиллагаа) чиглэлээр бие даан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Төхөөрөмж болон веб сайтаар барааны хөдөлгөөн , тайлан хянана
Сарын дундаж гүйлгээ
Нийт Бизнес ПОС-ын тоо
Нийт гүйлгээний тоо
Бизнес ПОС нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан нүсэр кассын системийг ухаалгаар орлох төхөөрөмж юм.
Бүх төрлийн карт уншина, бэлэн болон дансаар хийгдсэн төлбөр, өрийг бүртгэж, таны санхүүгийн эрсдэлийг бууруулна.
Барааны үлдэгдлээ хянах, орлогын тайлангаа харах боломжтой тул гараар хар дэвтэр хөтлөх шаардлагагүй. Мөн худалдан авагчид НӨАТ-ын баримт хэвлэнэ.
Хэрэглэгч ПОС төхөөрөмжийг худалдан авснаар таны өмч болно. Өдрийн гүйлгээний лимит заахгүй, орлогоо аль ч банкны дансанд хүлээн авах боломжтой.
ПОС худалдан авсан бүх хэрэглэгчдэд систем болон төхөөрөмжөө бүрэн ашиглаж, бизнестээ 100% нэвтрүүлэх хүртэл бүх сургалтыг компаниас хариуцна.
Хэрэглэгчийн худалдан авалтын баримтыг и-мэйл хаягаар нь явуулж, цаасаа хэмнэн ой модоо хайрлах боломжийг бидэнд олгодог.
Нүсэр кассын системийг орлох Гэрэгэ Бизнес ПОС нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан компьютер, дэлгэц, кейбоард, мауз, хэвлэгч, баркод уншигч болон банкны ПОС, кассын систем зэргийг өөртөө агуулсан ухаалаг төхөөрөмж юм.
Бүх төрлийн карт уншина, бэлэн болон дансаарх төлбөр, өрийг бүртгэж, таны санхүүгийн эрсдэлийг бууруулна.
Барааны үлдэгдлээ хянах, орлогын тайлангаа харах боломжтой тул гараар хар дэвтэр хөтлөх шаардлагагүй. Мөн худалдан авагчид НӨАТ-ын баримт шаардах нь нийтлэг тул та төхөөрөмжөөсөө баримтыг нь хэвлээд өгч болно.
Өдрийн гүйлгээний лимит заахгүй бөгөөд худалдан авалт хийснээр төхөөрөмж нь таны өмч болохоос гадна та орлогоо аль ч банкны дансанд хүлээн авах боломжтой. Түүнээс гадна өртөг, зардал багатай.
ПОС худалдан авсан бизнес эрхлэгч, худалдагч нарт систем болон төхөөрөмжөө бүрэн ашиглаж сурах, бизнестээ 100% нэвтрүүлэх хүртэл бүх сургалтыг Гэрэгэ Смарт ПОС компанийн харилцагчийн менежерүүд хийж гүйцэтгэнэ.
Гэрэгэ Бизнес ПОС төхөөрөмж нь хэрэглэгчийн худалдан авалтын баримтыг и-мэйл хаягаар нь явуулж, цаасаа хэмнэн ой модоо хайрлах боломжийг бидэнд олгодог. Гэрэгэ Бизнес ПОС ухаалаг шийдлийг үргэлж эрэлхийлдэг.
Бизнес ПОС нь кассын систем, цахим төлбөр тооцоо болон пос төхөөрөмжийн олон үйлдлийг нэгтгэсэн бизнес эрхлэгч нарт зориулсан бүтээгдэхүүн юм.
Төрийн үйлчилгээний ПОС машин нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн юм.
Бид Апп програм хангамж ба төлбөрийн бизнест хэзээ ч
оролцдоггүй. Бид зөвхөн ухаалаг тоног төхөөрөмж,
техникийн үйлчилгээнд анхаарлаа төвлөрүүлдэг
Кассын систем болон ПОС төхөөрөмж нь хамтдаа НӨАТ орсон дүнгээрээ 960,000 төгрөг ба та нэг л удаа төлснөөр өөрийн өмчлөлийн ПОС төхөөрөмжтэй болно.
Үндсэн кассын систем нь сар бүрийн хураамжгүй ба хэрэв та авлага зэрэг нэмэлт модуль авах бол тодорхой хэмжээний төлбөр төлнө.
НӨАТ төлөгчөөр манай системд бүртгүүлсэн бол НӨАТ баримт хэвлэнэ. Хэрэв НӨАТ төлөгч бишээр бүртгүүлсэн бол сугалааны дугаартай баримт хэвлэнэ. Мөн зөвхөн карт уншуулах байдлаар ашиглаж болно.
Үгүй. Та өдөртөө гүйлгээ хийхгүй байсан ч болно.
Тийм. Та орлогоо аль ч банкны дансандаа хүлээн авахаар холбуулж болох бөгөөд хүссэн үедээ өөрчлүүлж болно. Тухайн өдрийн орлого нь маргааш нь нэгтгэл гүйлгээгээр холбосон дансанд нь орно.
Storepay аппликейшн дээр өөрт үүссэн эрхийн хэмжээнд тааруулан төлбөрийг хуваан төлөх боломжтойгоос гадна Голомт банкны лизингээр худалдан авах боломжтой. Мөн Төрийн банкны орон нутгийн салбараас лизингээр авч болно.
Картын гүйлгээнээс банкны 1%-ийн шимтгэл суутгагдана.
Дархан, Эрдэнэт хотууд болон Ховд, Завхан, Говь-Алтай аймгууд дахь Төрийн банкны төв салбараас авах боломжтой. Бусад аймаг бол манай 7277-3773 дугаарын утас эсхүл smartpos@gerege.mn хаяг руу имэйл бичиж бидэнтэй холбогдон шуудангаар авах боломжтой.
Бид сургалт, нэвтрүүлэлтийн үйлчилгээгээр бүрэн хангах ба системийн цаашдын хөгжүүлэлтийг ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн тухай бүр хийнэ.
Тийм. WiFi болон бүх үүрэн операторын 3G, 4G сим дэмжинэ.
[∞] Бараа системээс баркоджуулан бүртгэх, [∞] Барааны үлдэгдлээ хянаж, татан авалтаа оновчтой төлөвлөн орлогодож зарлагадах, [∞] Төлбөрийг бэлэн, карт, данс зэргээр хослуулан хуваан төлөх, [∞] Өөрийн хүссэн газраасаа вэбээр тайлангаа харж, борлуулалтыг ажилтан бүрээр хянах, [∞] Интернэттэй бүх газар явуулын байдлаар ашиглах боломжтой.