Мэдээ мэдээлэл

“Гэрэгэ Системс” ХХК нь “Web Award 2021” наадмын шилдэг цахим үйлчилгээ бүхий байгууллагаар шалгарлаа

 Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газраас  хамтран хоёр  жил тутамд  нэг удаа зохион байгуулдаг “Web Awards 2021” наадам 2021 оны 12-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулан  өргөмжиллөө.

Энэ жил тав  дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус шалгаруулалтаас  Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээ бүхий байгууллага төрөлд  “Гэрэгэ Системс” ХХК-ийн хамт олон шалгарлаа.

Бид үндэсний технологийн шилдэг компани болохын хувьд цаашид ч технологийн олон шийдлүүдийг ашигласан хялбар, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн хэрэглэгчдэдээ санал болгон, тэдний цаг завыг хэмнэхэд хувь нэмрээ оруулсаар байх  болно.

 

Хамгийн хурдан, хялбар, төвлөрсөн үйлчилгээг танд хүргэнэ – “Гэрэгэ системс” ХХК

 

By gerege_admin    |    Dec 31,2021

Бусад мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

“Гэрэгэ Киоск”-ийн үйлчилгээний төлбөрийг “MonPay”-ээр төлдөг боллоо

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ