Мэдээ мэдээлэл

Гэрэгэ Системс ХХК-ийн ажилтнууд ээлжит сургалтдаа хамрагдлаа

Компанийн зүгээс ажилтнууддаа зориулсан сургалт хөгжлийн олон хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлж, хамтдаа сурч, хөгжих боломж олгоход анхааран ажилладаг. Тухайлбал, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу багштай хамтран Майндфүлнес бясалгал, сургалтын 8 удаагийн хөтөлбөрийг цувралаар оффис дээрээ зохион байгуулж байна.

Өнөөдөр 3 дахь удаагийн хичээл Цацарсан (мартамхай, эмх замбараагүй, анхаарал төвлөрөл муу байх) сэтгэлийг хураах нь “Gathering the scattered mind” сэдвээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтаар ажилтнууд анхаарлаа амьсгал болон биеийн аль нэг хэсэгтээ төвлөрүүлж сурах дасгал хийж, үүнийг амьдралдаа хэвшүүлэхийн давуу талыг ойлгож авлаа.

Ажлын байран дээрээ хэрэгцээт сургалтад хамрагдаж, 7 хоног бүр 1 цаг 30 минутыг зөвхөн өөрөө өөртөө зориулж чаддаг нь “Гэрэгэ Системс” ХХК-ийн ажилтнуудад олгогддог давуу талуудын нэг юм.

By Chinbilegt    |    May 19,2022

Бусад мэдээлэл

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

Д.Өсөхбаяр: Миний хувьд Гэрэгэ Системс бол ажлын туршлага хуримтлуулах их сургууль болсон

Гэрэгэ Системс ХХК-ийн охин компаниуд BurenScore компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа