Мэдээ мэдээлэл

Л.Аззаяа: Кассын систем, төлбөрийн шийдлийг хослуулсан “Бизнес ПОС” бүтээгдэхүүндээ урамшуулал зарлаж байна

Гэрэгэ Смарт Пос компани бизнес хэрэглэгчдэд зориулж Бизнес ПОС бүтээгдэхүүндээ наймдугаар сарын 22-ноос эхлэн хоёр сарын хугацаатай урамшуулал зарлаж байна. Өдөр тутмын худалдаа үйлчилгээ, бизнесийн эрхлэгч хэн бүхэнд нээлттэй энэхүү ухаалаг төхөөрөмжийг Улаанбаатар хот төдийгүй орон нутагт нэвтрүүлжээ.

Энэ талаар Гэрэгэ Смарт Пос ХХК-ийн Дэд захирал Л.Аззаяатай ярилцлаа.

-Гэрэгэ Смарт ПОС компанийн тухай уншигчдад танилцуулахгүй юу. Та бүхэн хэрэглэгчдэд ямар үйлчилгээг санал болгодог вэ?

-Манай компани хэрэглэгч нартаа зориулж олон төрлийн цахим үйлчилгээг хөгжүүлсээр байна. Үүний нэгээр Бизнес ПОС бүтээгдэхүүнийг дурдах нь зүйтэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд кассын болон төлбөрийн шийдлийн цогц системийг олон үйлдэлт төхөөрөмж дээр тасралтгүй хөгжүүлж байгаа. Бид аливаа бүхэнд технологи шингээж, түүгээр дамжуулаад эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг зорьж ажилладаг. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын процессыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, худалдаа үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, хэрэглэгчдийн санхүүгийн болон дижитал боловсролыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Бид одоогоор таван бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, нийлүүлсэн. Жишээлбэл, ТатварМН, БүртгэлМН, ИншурМН, ТүлшМН, Бизнес ПОС зэрэг бүтээгдэхүүнийг хөгжүүлж, хэрэглэгчдэд хүргэсэн.

-Бизнес ПОС бүтээгдэхүүнээ яагаад гаргах болсон талаар мэдээлэл өгөх үү?

-Бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч нар маань өөрийн борлуулалтаа ихэвчлэн гараар хөтөлдөг. Жишээлбэл, өнөөдөр ямар барааг хэдээр зарснаа гараар дэвтэр дээр бүртгэдэг жишиг бий. Ингэж бүртгэхээр заримдаа барааны үлдэгдэл, тооцоо зөрөх асуудал үүсдэг. Барааны үлдэгдлээ бүрэн хянаж чадахгүй болохоор төлөвлөлтгүй татан авалт хийдэг гэх мэт асуудлууд үүсдэг.

Нөгөөтээгүүр бизнес эрхлэгчид маань кассын систем ашиглая, бизнесээ бүртгэлжүүлье гэхээр том дэлгэц, компьютерын гар, баримт хэвлэгч, бар код уншигч, банкны ПОС машин гэх мэтчилэн төхөөрөмж худалдаж авах шаардлагатай болдог. Энэ нь өртөг өндөртэй. Мөн сар болгон системийн хураамж төлөх нь санхүүгийн хүндрэл учруулдаг. Иймээс олон үйлдэлт ПОС төхөөрөмжид суурилсан Бизнес ПОС кассын системээ хөгжүүлж гаргасан. Товчхон дүгнэж хэлэхэд, кассын систем, төлбөрийн шийдэл, ухаалаг ПОС төхөөрөмжийн нийлмэл бүтээгдэхүүн гэсэн үг.

-Энэхүү бүтээгдэхүүнийхээ онцлог цэсүүдийг танилцуулахгүй юу? Тухайлбал, Бизнес ПОС төхөөрөмжийн “Өрийн дэвтэр” цэсийг ашигласнаар бизнес эрхлэгчид ямар бараагаа хэнд зээлээр өгснөө бүртгэж, хянаж болно гэсэн үү?

-Зарим найман нэрийн дэлгүүр, хүнсний дэлгүүр зээлээр бараа бүтээгдэхүүнээ өгдөг шүү дээ. Энэ үед өрийн дэвтэр дээр нэрээ бичүүлээд авдаг. Дараа нь дэвтрээ эргүүлээд хайна, хаягдаж орхигдоно, дутуу авна, бүртгэхээ мартана гээд олон асуудал үүсдэг. Үүнд л шийдэл гаргасан юм. Тухайн хүн хэдэн төгрөгийн үнэтэй, ямар бараа авсан, төлбөрөө хэзээ төлөх талаарх мэдээлэл, огноог нь ПОС дээрээ бүртгэчихнэ. Зээлдэгч төлбөрөө төлөх өдөр нь дөхөөд ирвэл сануулга өгнө. Өөрөөр хэлбэл, та хэнээс хэдэн төгрөг хэзээ авах, төлбөрөө төлсөн эсэх, төлөх өдөр нь болж байгаа зэрэг мэдээллийг “Өрийн дэвтэр” модулиар шийднэ гэсэн үг.

Хэрэв тухайн үйлчлүүлэгч нь өмнөх өрөө төлөөгүй бол дахин нэмж зээлээр бараа өгөхгүй байж болно. Ингэснээр бизнес эрхлэгчийн эрсдэлийг бууруулах боломжтой. Энэ бүх бүртгэлийн түүхэн дата хадгалагдана. Зээлээ цаг хугацаанд нь төлөөд байвал нэмж бүртгээд байж болно.

Бидний хөгжүүлж буй Бизнес ПОС төхөөрөмж нь бүх нэгдсэн мэдээллийг хянахад тусалдаг. Дээрээс нь борлуулалтаа бэлнээр, дансаар, картаар төлөх эсвэл өр үүсгэх үү гэдгээ сонгож, бүртгэлээ хийж болдог. Бүх төрлийн картаар ПОС дээрээ төлбөр хүлээж авна.

Банк санхүүгийн байгууллагаас зээл авъя гэвэл веб рүүгээ ороод борлуулалтын тайлангаа эдийн засагчдаа гаргаад өгч болно. Нэг үгээр хэлбэл, иргэдийн цаг хугацааг хэмнэх шийдэл. Өмнө нь бараа материал, борлуулалтын тайлан тооцоог дэвтэр дээрээ бичиж, нэмж хасаад л цаг хугацаа алддаг байсан. Мөн эдийн засагч нь давхар хянана гэх мэтчилэн давхар олон ажил шаардагддаг байсан.

-Дээрх урамшуулалд хамрагдахын тулд хувь бизнес эрхлэгчдэд ямар нөхцөл тавигдах вэ?

-Манай ПОС-ыг сонирхож байгаа бизнес эрхлэгчдэдээ ямар нэгэн шалгуур тавихгүй. Хүн бүхэнд нээлттэй. Гол нь энэхүү бүтээгдэхүүнийг худалдан авснаар ПОС төхөөрөмж тухайн хүний өмч болчхож байгаа юм. Хэрэв гүйлгээ нь хүрэхгүй бол буцаагаад тухайн ПОС-ыг нь авна гэдэг асуудал, эрсдэл үүсэхгүй. Эсвэл аль нэг банкны дансыг заавал холбо гэдэг шаардлага тавихгүй. Аль ч банкны дансаа холбуулаад орлогоо хүлээж авах боломжтой. Бүх төрлийн карт хүлээн авна. Бэлэн гүйлгээг бүртгэнэ. ПОС төхөөрөмж нь төрлөөсөө хамаараад 960,000 төгрөг болон 760,000 төгрөгийн үнэтэй. Урамшууллынхаа хүрээнд шинээр худалдан авсан бизнес эрхлэгчид үнийн дүнгээс 5%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Хоёрдугаарт, цахим өрийн дэвтрийг гурван сар ашиглах үнэгүй эрх өгнө. Ерөнхий мэдээлэл өгөхөд, цахим өрийн дэвтэр нь бага хэмжээний төлбөртэй шинэ модуль юм. Гуравдугаарт, бидэнтэй хамтарч ажилладаг бизнес эрхлэгч өөр харилцагч татвал өөрийн анх худалдан авсан төхөөрөмжид 5%-ийн буцаан олголт хийнэ.

-Гэрэгэ Бизнес ПОС-ыг яагаад хэрэглэх нь зүйтэй талаар?

– Бизнес эрхлэгчид маань ПОС-ын давуу тал, өөрт нь ирж байгаа үнэ цэн, ач холбогдлыг ойлгож, үүнийг хэрэглэж сурах нь маш чухал. Бидний өдөр тутамдаа ашигладаг гар утастай л адил. Мөн бүх цэс нь монгол хэлээр байгаа. Хэнд ч ойлгомжтой бөгөөд төлбөр тооцоо нь найдвартай, эрсдэлгүй явна.

Бизнес ПОС-ыг авснаар хэрэглэгч нар маань И-баримтыг тухайн ПОС-оос шууд хэвлэх юм. Үүнээс гадна олон давуу тал үүснэ. Ширээ дүүрэн тоног төхөөрөмж шаардлагагүй. Гарт багтах төхөөрөмж дээр л бүх үйлдлийг хийх боломжтой гэсэн үг.

Энэхүү төхөөрөмж нь хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчдэд маш тохиромжтой. Жишээлбэл, хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч нар маань ПОС төхөөрөмжийг түгээгчдээ өгч картаар төлбөр тооцоогоо уншуулаад л, орлогыг төв оффис дээр нягтлан нь харж байх боломж бий.

Бид хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ борлуулаад орхихгүй, хэрэглэж хэвштэл нь нэвтрүүлэлт дээр анхаарч ажиллана, байнга санал хүсэлтийг нь хүлээн авч, цаашдын хөгжүүлэлтээ хийнэ.

-ПОС-ыг авахыг хүсвэл хаана хандаж, хэрхэн авах вэ?

-Бизнес эрхэлдэг хувь хүн, байгууллага болгонд нээлттэй. Гол нь бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.

Манай 72773773 дугаарт холбогдож мэдээлэл авч байршил дээрээ хүргүүлж болно. Мөн smartpos@gerege.mn мэйл хаяг, www.businesspos.mn сайтаар худалдан авах хүсэлтээ илгээх эсвэл www.zary.mn хаягаар Гэрэгэ Бизнес ПОС онлайн дэлгүүрт хандаад авах боломжтой. ЭМЯ-ны баруун талд байрлах Аюуд тауэрын 12 давхарт ирж ПОС төхөөрөмжийг үзэж танилцах, худалдан авах боломж бий. Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжид түлхүү анхаарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, ашиглахад илүү хялбар, энгийн системийг хөгжүүлж байна. Ойрын хугацаанд зарим шинэчлэл хийхээр ажиллаж байна.

-Завгүй амьдралын хэмнэлд ухаалаг утас ажил амжуулах чухал хэрэгсэл болж байна. Тэгвэл Бизнес ПОС төхөөрөмж нь бидний өргөн хэрэглэдэг гар утастай хэрхэн холбогдох вэ. Жишээлбэл, ажлын байран дээрээ байхгүй тохиолдолд төлбөр тооцоогоо хянах боломжтой юу?

-Боломж бий. Жишээлбэл, ажилчдынхаа борлуулалтыг харъя гэвэл гар утсаараа sales.gerege.mn хаягаар өөрийн эрхээр нэвтрээд хянаж болно. Ямар бүтээгдэхүүн зарсан, гүйлгээний хэд нь бэлнээр эсвэл картаар хийгдсэн зэргийг интернеттэй орчин л байвал хаанаас ч харчхаж болно.

-Цаашдын зорилго, хийх ажлын талаар тодруулбал?

-Ашиглахад хялбар, илүү энгийн бүтэц рүү зорьж байна. Цаашдаа бизнесийн зээлийг ПОС төхөөрөмжөөр дамжуулан авах хөгжүүлэлт, холболтыг хийхээр ажиллаж байгаа. Жишээ нь, 500 мянган төгрөгийн ундааны татан авалт хийлээ гэж бодъё. Энэхүү татан авалтынхаа төлбөрийг шууд төлөх боломжгүй тохиолдолд тухайн ПОС-оосоо зээл авах хүсэлтээ өгөөд төлөх боломжийг олгохоор ажиллаж байгаа. Үйл ажиллагаа явуулж буй л бол тухайн хүнд санхүүгийн хэрэгцээ тулгардаг шүү дээ.

Орлого, зарлагын падаан бүртгэх модуль, хямдрал урамшууллын модуль зэргийг нэмж гаргахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Мөн ресторан зэрэг үйлчилгээний салбарт ашиглах хувилбарыг гаргана.

Мөн НӨАТ-ынх нь тайланг гаргаж өгдөг ухаалаг хөгжүүлэлтийг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Аливаа бизнесийг зөв зохистой эмх цэгцтэй удирдана гэдэг нь бизнесээ тогтвортой явуулах, өргөжүүлэх, санхүүгийн хариуцлагатай байх том алхам. Манай бүтээгдэхүүн хариуцлагатай бизнес эрхлэгч байх боломжийг бүрдүүлж, гарт багтах төхөөрөмжөөр бизнесээ ухаалгаар удирдаарай гэж хэлмээр байна.

By gerege_admin    |    Aug 22,2022

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ