Мэдээ мэдээлэл

Н.УЧРАЛ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль энэ чуулганаар хэлэлцэгдэнэ

Монголын бизнесийн зөвлөл-ийн 10-р сарын уулзалтад Цахим хөгжлийн яам-ны сайд Н.Учрал оролцож, цахим шилжилтийн хүрээнд ойрын хугацаанд хийгдэх ажлууд, авах арга хэмжээнүүдийг танилцууллаа.

Тэрбээр хувийн хэвшлийг дэмжих үүднээс хэрэгжүүлж буй ажлуудаасаа дараах зүйлсийг онцоллоо. Үүнд:

🔗 2023 оны төсөвт гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг эхний 5 жил бүрэн чөлөөлөх асуудлыг орууллаа

🔗Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй

🔗 Программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудынхаа бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах бодлого баримтална

🔗 Үндэсний “Cloud” дэд бүтцэд суурилсан “апп стори”-ийг бий болгож дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээг байршуулна

🔗 Цаашид мэдээлэл, харилцаа холбооны болон өндөр технологийн компаниуд татвар, санхүү, инновацын таатай орчин бүрдсэн, үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрчимтэй явуулах зорилготой шинжлэх ухаан, аж үйлдвэр, санхүү, нийгмийн дэд бүтэц бүхий тусгай бүс байгуулахаар төлөвлөн ажиллаж байна

Мөн тэрбээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль мөн энэ чуулганаар хэлэлцэгдэнэ гэдгийг онцлон дурдсан юм.

By siidaa    |    Oct 10,2022

Бусад мэдээлэл

ЗОРЧИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТЫН ХУУДСЫГ ЦАХИМЖУУЛАХ “ARRIVALMN АПП” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

Н.УЧРАЛ: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль энэ чуулганаар хэлэлцэгдэнэ

“ЦАХИМ ШИЖИЛТЭД ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО“ СЭДЭВТ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО