Мэдээ мэдээлэл

Бизнес ПОС: Бизнесийг хөнгөвчлөх ухаалаг шийдэл

“Гэрэгэ Смарт ПОС” компани кассын систем болон төлбөрийн шийдлийн цогц системийг олон үйлдэлт ухаалаг төхөөрөмжид тулгуурлан хөгжүүлсэн Бизнес ПОС бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.

– Business.MN сэтгүүлийн 2022 оны 09 сарын дугаар (№46) -т хэвлэгдсэн нийтлэл –

2021 оны эцсийн байдлаар Монголд нийт 95 мянган киоск, ПОС машин, онлайн худалдааны төлбөрийн төхөөрөмж бий гэх тоог Монголбанкнаас танилцуулжээ. Үүний 85.3 мянга нь зөвхөн ПОС төхөөрөмж бөгөөд жилээс жилд энэ тоо нэмэгдсээр байна. Энэ нь хүмүүс бэлэн мөнгөнөөс улам бүр татгалзаж, карт түлхүү хэрэглэх болсон, цаашлаад төрөл бүрийн дижитал хэтэвч, төлбөрийн апп-уудыг хэрэглээндээ өргөнөөр нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой. Нэг үгээр, хүн төрөлхтөн технологийн тусламжтай цаг зав, зардлаа өмнө нь төсөөлж байгаагүй хэмжээнд хэмнэх боломж бүрдсэн нь дижитал эриний нэг ололт юм. Яг л ийм замаар хүмүүст үнэ цэн, үр өгөөж хүртэх боломжийг олгосон олон бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрсээр байна. Тэдгээрийн нэг нь “Гэрэгэ Смарт Пос” компанийн кассын систем болон төлбөрийн шийдлийн цогц системийг олон үйлдэлт ухаалаг төхөөрөмжид тулгуурлан хөгжүүлсэн Бизнес ПОС бүтээгдэхүүн юм.  

Нэрнээс нь л үйл ажиллагааны чиглэлийг нь тааварлаж болохуйц “Гэрэгэ Смарт ПОС” компани олон мянган бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өдөр тутамд нь тулгардаг асуудлуудыг шийдэх зорилгоор энэхүү бүтээгдэхүүнээ хөгжүүлж, дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж амжжээ. Бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид борлуулалт, орлого, зарлагын бүртгэлээ гараар хөтөлж, тайлан тооцоогоо ч энэ маягаар боловсруулах нь түгээмэл ажиглагддаг. Гэвч ингэж бүртгэх нь бараа бүтээгдэхүүний үлдэгдлээ бүрэн гүйцэд хянаж чадахгүйд хүрэх, алдаа гаргах, улмаар төлөвлөөгүй татан авалт хийх, тооцоо зөрөх зэрэг асуудлыг үүсгэх нь энүүхэнд. Нөгөө талаар, бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахын тулд том дэлгэц, компьютерын гар, баримт хэвлэгч, бар код уншигч, банкны ПОС машин зэрэг олон төхөөрөмж худалдан авах шаардлагатай тулгардаг. Эдгээр төхөөрөмжийг хооронд нь холбон ажиллуулах, кассын системтэйгээ уялдуулах зэргээр засвар үйлчилгээ, сар бүрийн хураамжид өндөр өртөг, ихээхэн ажиллагаа шаарддаг. Харин энэ бүхнийг Бизнес ПОС төхөөрөмж халж чаджээ. Уг бүтээгдэхүүнийг маш товчоор, нүсэр кассын системийг ухаалгаар орлох ПОС гэж ойлгож болно. 

“Бид технологиор дамжуулан эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө зорьж ажилладаг. Энэ ч утгаараа хүмүүст дижитал болон санхүүгийн боловсрол олгох нь тун чухал гэж үзэж байгаа. Том зургаар харвал энэ бүхэн маш эерэг нөлөөтэй. Ер нь технологийн тусламжтай нийгмийн харилцааны олон асуудлыг шийдэж, үргүй зардлыг хэмнэх боломжтой” хэмээн “Гэрэгэ Смарт ПОС” компанийн дэд захирал Л.Аззаяа хэлж байна. Өнгөрсөн хугацаандэнэ зорилгынхоо хүрээнд тэд 200 гаруй төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт 1600 ширхэг ПОС төхөөрөмжийг зах зээлд нийлүүлээд буй. Үүний үр дүнд, тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны процессыг хөнгөвчилж, худалдаа, үйлчилгээг түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй хүргэх, цаашлаад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх бодит боломж бүрджээ.

Өнгөрсөн онд тус компани “Гэрэгэ Системс” ХХК-аас өрх тусгаарлаж, охин компани хэлбэрээр бие даан үйл ажиллагаа явуулах болсноор Бизнес ПОС бүтээгдэхүүнээ улам сайжруулан хөгжүүлж, зах зээлээ тэлэх, цаашдын стратеги төлөвлөгөөнийхөө дагуу төвлөрөн ажиллах боломж бүрдээд байгаа юм. Харин үндсэн системийн хувьд толгой компани болох “Гэрэгэ Системс” -ийн хөгжүүлсэн программ хангамж болон техник хангамжийн цогц шийдэл бүхий Гэрэгэ платформд суурилж буйгаараа онцлог. “Гэрэгэ Системс” компани хөгжлийн дараагийн шатанд шилжиж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлэх зорилгоор групп компанийн бүтэц, зохион байгуулалтад шилжсэн нь энэ бөгөөд “Гэрэгэ Киоск”, “Гэрэгэ Смарт ПОС”, “Гэрэгэ Медтек”, “Гэрэгэ Эдтек”, “Гэрэгэ Проптек”, “Смарт Сити”, “Монита” зэрэг охин компанийг үүсгэн байгуулжээ. Эдгээр компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дэд бүтцийг Гэрэгэ платформ дээр  зангидагдаж буй. Өдгөө уг платформд суурилсан 600 гаруй үйлчилгээ бий бөгөөд системийн тухайд PCI DSS стандартыг хангасан төдийгүй Монголбанкны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. 

Хэрэглэгч Бизнес ПОС -ыг ашиглан орлого, зарлага, бараа бүртгэлээ хийхээс гадна НӨАТ -ын баримт хэвлэх боломжтой. Мөн төхөөрөмж нь бар код уншигчтай бөгөөд бараа бүтээгдэхүүний төлбөрийг бэлнээр, бүх төрлийн картаар, дансаар хүлээн авах зэрэг олон төрлийн сонголттой. Үүнээс гадна барааны үлдэгдлээ шалгах, нэмж хасах, мэдээллийг нь засварлах, борлуулалтын тайлангаа харах, хамгийн өндөр борлуулалттай бараагаа харж хянах зэргээр тухай бүрт оновчтой шийдвэр гаргаж, бизнесээ зөв зохистой, эмх цэгцтэй удирдах боломжийг олгож буй. Энэ нь харилцагчид бизнесээ цааш тогтвортой эрхлэх, өргөжүүлэх, санхүүгийн хариуцлагатай байхад томоохон түлхэц болох алхам юм. Мөн тун саяхан “Өрийн дэвтэр” модулийг хөгжүүлж, нэвтрүүлсэн нь хэрэглэгчид зээлээр бараа бүтээгдэхүүн олгосон тохиолдолд хугацаа, үнийн дүн, барааны нэр төрөл зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгэн жагсаалт үүсгэх зорилготой.Үүний тусламжтай бизнес эрхлэгч өөрийн эрсдэлийг бууруулах боломж бүрдэх юм. 

2021 оны эцсийн байдлаар Монголд нийт 95 мянган киоск, ПОС машин, онлайн худалдааны төлбөрийн төхөөрөмж бий гэх тоог Монголбанкнаас танилцуулжээ.

Өнгөрсөн хугацаанд “Гэрэгэ Смарт ПОС”-ын хамт олонд хамгийн олон давтамжтай ирсэн асуулт бол “Танай бүтээгдэхүүн Банкны ПОС -оос юугаараа ялгаатай вэ?”. Нэгдүгээрт, ямар ч банкны харилцагч байсан Бизнес ПОС -ыг холбон ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, банкууд зөвхөн өөрийн ПОС -ыг ашиглах нөхцөлийг харилцагчдадаа тавьдгаас ялгаатай гэсэн үг. Тиймээс тухайн бизнес эрхлэгч олон банкны ПОС төхөөрөмжтэй байх шаардлагагүй. Хоёрт, гүйлгээний хязгаар тавьж, тодорхой дүнд хүрээгүй тохиолдолд ПОС -ыг банканд буцаан олгох, шимтгэл төлөх эсвэл орлогоо нотлох зэрэг бэрхшээл үүсэхгүй. Гуравт, төлбөрийг бүх төрлийн картаар хүлээн авахын зэрэгцээ бэлэн гүйлгээг ч мөн бүртгэх боломжтой. Мөн бүх цэс нь монгол хэлээр байдгаараа давуу талтай. Үүгээрээ хэн бүхэн хэрэглэхэд хялбар, ойлгомжтой шийдлийг бүтээж чаджээ. Нэг ёсондоо, дээр дурдсан бүхий л асуудлыг уян хатан байдлаар шийдэж, талуудын сонирхлыг нэг цэгт төвлөрүүлж, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ бүх давуу тал нь хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчдэд ч тун тохиромжтой. 

“Гэрэгэ Смарт ПОС” компани наймдугаар сарын 22 -оос эхлэн хоёр сарын хугацаатай урамшуулал зарлаж, Бизнес ПОС бүтээгдэхүүнийг таван хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байгаа бөгөөд “Өрийн дэвтэр” модулийг гурван сар үнэгүй ашиглах эрхийг мөн бэлэглэх аж. 

Бизнес ПОС -ыг худалдан авснаар төхөөрөмж тухайн хүний өмч болох бөгөөд үндсэн кассын систем үнэ төлбөргүй дагалддаг. Ингэснээр шаардлагатай тохиолдолд төхөөрөмжөө эргэн борлуулах ч боломжтой. Мөн “Гэрэгэ Смарт ПОС” компани наймдугаар сарын 22 -оос эхлэн хоёр сарын хугацаатай урамшуулал зарлаж, Бизнес ПОС бүтээгдэхүүнийг таван хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байгаа бөгөөд “Өрийн дэвтэр” модулийг гурван сар үнэгүй ашиглах эрхийг мөн бэлэглэх аж. Үүний зэрэгцээ хамтран ажиллаж буй бизнес эрхлэгчдэдээ зориулан шинэ харилцагч татвал анх худалдан авсан төхөөрөмжид нь таван хувийн буцаан олголт хийж буйгаа дуулгасан юм. ПОС төхөөрөмжийн үндсэн үнэ төрлөөсөө хамааран 960 мянга болон 760 мянган төгрөг бол модулиудын сарын төлбөр 9,900 төгрөг. “Гэрэгэ Смарт ПОС” компани бүтээгдэхүүнээ байнга шинэчлэн сайжруулж, хямдрал урамшууллын модуль болон НӨАТ-ын тайлан боловсруулах ухаалаг шийдлийг шинээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй. Ингээд зогсохгүй тэд ойрын хугацаанд ПОС төхөөрөмжөөрөө дамжуулан зээлийн үйлчилгээ олгохоор зэхэж байна. Үүний үр дүнд, бизнес эрхлэгч зээл авахын тулд банк, банк бус санхүүгийн байгууллагыг зорих шаардлагагүй буюу гар доорх төхөөрөмжөө ашиглан богино хугацаанд зээл авах боломж бүрдэх юм. 

“Гэрэгэ Смарт ПОС” -ын санал болгодог өөр нэгэн үнэ цэн бол борлуулалтын дараах үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, тэд бүтээгдэхүүнээ борлуулаад л орхих бус, бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших хүртэл харилцагчдаа тогтмол сургаж, эргэх холбоотой ажилладаг. 

“Гэрэгэ Смарт ПОС” -ын санал болгодог өөр нэгэн үнэ цэн бол борлуулалтын дараах үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, тэд бүтээгдэхүүнээ борлуулаад л орхих бус, бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших хүртэл харилцагчдаа тогтмол сургаж, эргэх холбоотой ажилладаг. Мөн шаардлагатай тохиолдолд систем болон төхөөрөмжийн засвар, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг тогтмол хүлээн авч, сайжруулж, хөгжүүлж байдгаараа онцлогтой. 

Өнгөрсөн хугацаанд Бизнес ПОС бүтээгдэхүүн нийслэл болон орон нутгийн хэрэглэгчдэд эн тэнцүү хүрсэн нь “Гэрэгэ Смарт ПОС” компани Төрийн банктай хамтран Дархан, Эрдэнэт хотууд, цаашлаад Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын бизнес эрхлэгчид, банкны харилцагчдад зориулан сургалт зохион байгуулж, бүтээгдэхүүнээ танилцуулж, нэвтрүүлэх ажлыг хийснээс харагддаг. Энэ ажлаа цааш үргэлжлүүлнэ гэдгээ ч тэд онцолж байв.  

Гэхдээ энэ бүх алхам “Гэрэгэ Смарт ПОС” -ын хамт олны хувьд зөвхөн эхлэл бөгөөд тэдний алсын хараа дэлхийн зах зээлд гарах, технологийн экспорт хийхэд чиглэж байна. Эхний ээлжинд тэд Төв Азийн бүс нутаг, тэр дундаа Узбекистан улсын зах зээлийг онилжээ. Энэ хүрээнд ажил хэрэг хэдийнэ өрнөж, тус улсын холбогдох байгууллагуудтай уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа юм. Төв Азийн улс орнууд манай улстай хөгжлийн хувьд ойролцоо төдийгүй боломжит зах зээл бий гэж үзсэн тул тэд дээрх алхмыг хийгээд буй. 

“Гэрэгэ Смарт ПОС” компани ПОС төхөөрөмж нийлүүлэх компани судалж, гадаадын байгууллагуудтай холбогдох явцдаа Verifone брэндийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь албан ёсны борлуулагч компаниас хөрөнгө оруулалт татаж чадсан нь зорьж буй ажлаа амжилттай эхлүүлэхэд томоохон түлхэц болсон байна. Энэ утгаараа “Гэрэгэ Смарт ПОС” компани ПОС төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Verifone брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж, цаашлаад олон улсад гарах үүд хаалгаа нээж, хил хязгааргүй технологийн орон зайд нэвтэрч, дэлхийн тоглогч болох зорилгодоо саадгүй тэмүүлэх боломж нөхцөлд бүрдээд байна.  

Эх сурвалж: – Business.MN сэтгүүлийн 2022 оны 09 сарын дугаар (№46) -т хэвлэгдсэн нийтлэл –

By Chinbilegt    |    Oct 15,2022

Бусад мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

“Гэрэгэ Киоск”-ийн үйлчилгээний төлбөрийг “MonPay”-ээр төлдөг боллоо

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ