Мэдээ мэдээлэл

”Сүлдэт багана” шагналын эзэд боллоо

Гэрэгэ Системс ХХК-ийн хамт олон Хил Хамгаалах Ерөнхий Газрын оны тэргүүн дээд шагнал болох “Сүлдэт багана”-ын  эзэд боллоо.

Хил хамгаалах байгууллагын цахим хөгжилд дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтран ажиллаж харилцагч 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд дотроос шалгарсныг онцлоход таатай байна.

Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлсэн хилээр нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем болох “BOREXMN” төслийг удирдаж, амжилттай хэрэгжүүлсэн төслийн багийнхан болон нийт хамт олондоо баяр хүргэе!

Бид хамтдаа салбар бүрд технологи шингээж, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө хичээнгүйлэн ажилладаг билээ.

By Chinbilegt    |    Dec 12,2022

Бусад мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

“Гэрэгэ Киоск”-ийн үйлчилгээний төлбөрийг “MonPay”-ээр төлдөг боллоо

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ