Мэдээ мэдээлэл

”MINDGOLIA.mn” системийн нээлтэд Гэрэгэ Системс ХХК оролцлоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн ТанхимЦахим хөгжил, харилцаа холбооны яам-наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний программ хангамжийн их дэлгүүр “MINDGOLIA.mn” системийн нээлт боллоо.

Энэхүү платформыг ашиглаж эхэлснээр дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм. Өнөөдрийн байдлаар “MINDGOLIA.mn” системд 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан бөгөөд цаашид өдрөөс өдөрт нэмэгдэх юм.

Түүнчлэн нээлтийн үеэр программ хангамж үйлдвэрлэгч нар өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бөгөөд Гэрэгэ Системс ХХК-ийн хамт олон Гэрэгэ Киоск, Бизнес ПОС болон TapPay бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна.

Гэрэгэ Киоск нь өнгөрсөн хугацаанд зөвхөн төлбөр хүлээн авдаг байсан бол өнөөдөр E-Mongolia үйлчилгээний бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт олгох зэрэг шинэ үйлчилгээнүүдээ анх удаа олон нийтэд танилцууллаа. Мөн тун удахгүй тоон гарын үсэг олгох үйлчилгээ нэмэгдэнэ.

Бид цаашид төрийн болон хувийн хэвшлийн бусад олон үйлчилгээг цахимжуулж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

By Chinbilegt    |    Dec 20,2022

Бусад мэдээлэл

Цахим шийдэл бүхий шилдэг төсөлд 10.000 ам.доллар хүртэлх тэтгэлэг олгохоор боллоо

“Гэрэгэ Киоск”-ийн үйлчилгээний төлбөрийг “MonPay”-ээр төлдөг боллоо

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ