Мэдээ мэдээлэл

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Канадын Засгийн газар (Canada’s Foreign Policy—Global Affairs Canada) ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл (Women’s Economic Empowerment Project in Mongolia) нь Тээвэр, хөгжлийн банк (TransBank) болон Гэрэгэ системс (Gerege Systems)-тэй хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх туршилтын төслийг эхлүүллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, ялангуяа бичил, жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд санхүүгийн хүртээмжийн асуудал хамгийн том бэрхшээл болдог. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээлийн хүсэлтэд татгалздаг гол шалтгаан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай байдал байна. Энэ нь эмэгтэйчүүдийн үл хөдлөх хөрөнгө эзэмшил нь эрэгтэйчүүдээс хоёр дахин бага (эрэгтэйчүүдийн 60%, эмэгтэйчүүдийн 32% нь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг) байдагтай холбоотой.

Тиймээс Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн уламжлалт шаардлагыг орлох шинэ шийдлийг эрэлхийлэх үүднээс Азийн сан, Тээвэр, хөгжлийн банк болон манай Гэрэгэ системс компани Хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.Санамж бичгийн хүрээнд талууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл авах боломжийг нэмэгдүүлэхэд технологийн шийдэлд тулгуурласан барьцаа хөрөнгийг орлох шинэлэг шийдэл эрэлхийлэх туршилтын төслийг эхлүүлэхээр боллоо.

By gerege_admin    |    Feb 01,2023

Бусад мэдээлэл

Азийн сантай хамтран B2B платформыг хөгжүүлж байна

E-Gate цахим гарцыг амжилттай нэвтрүүллээ

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" АРГА ХЭМЖЭЭ