News

PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ НУУЦ КОДТОЙ БОЛЛОО

Цаг үеийн байдлаас шалтгаалан мэдээллийг аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор www.eruul.gerege.mn веб хуудас нууцлалын OTP системийг нэвтрүүллээ.

OTP нь системээс санамсаргүй байдлаар үүсгэгдсэн 4 оронтой тоо бүхий код бөгөөд таны холбосон утас руу мессеж байдлаар ирнэ. Ингэснээр таны шинжилгээний хариу руу 2 давхар нууцлалаар хамгаалагдах юм.

АНХААРАХ ЗҮЙЛ:

– Та www.eruul.gerege.mn веб хуудсаар орон регистрийн дугаар оруулан ХАРИУ АВАХ товчин дээр дарснаар OTP код бүртгэлтэй утсанд очно.

– OTP код иргэн бүрийн утсанд ЗӨВХӨН 1 УДАА ИРНЭ.

Тухайн мессежийг устгасан бол eruul.gerege.mn ээр хариу шалгах боломжгүй.

– Хэрэв OTP код очоогүй бол шинжилгээ авсан эмч утасны дугаарыг буруу тэмдэглэсэн гэж ойлгох бөгөөд энэ утасны дугаарыг засварлах боломжгүй.

НУУЦ КОДГҮЙ ҮЕД ЯАХ ВЭ?

– Та утсанд GEREGE APP татаж суулгаад ЯМАР Ч КОДГҮЙГЭЭР Ковид цэснээс шинжилгээний хариу шалгах боломжтой.

ГЭРЭГЭ АПП ТАТАХ:

Андройд утсанд  https://play.google.com/store/apps/details?id=com.gepay&hl=mn&gl=US

Iphone-д https://apps.apple.com/us/app/gerege/id1427293169

Цар тахлыг хамтын хүчээр даван гарцгаая!

By Chinbilegt    |    Apr 28,2021

Recent news

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27

Д.Өсөхбаяр: Миний хувьд Гэрэгэ Системс бол ажлын туршлага хуримтлуулах их сургууль болсон

2022/08/23