News

“Нэг тархи нэгдсэн систем” төслийн хүрээнд хамтарсан уулзалт зохион байгууллаа

 “Нэг тархи нэгдсэн систем” төслийн хүрээнд Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг нар “Гэрэгэ Системс” ХХК-ийн төлөөллүүдтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар нийслэлийн татвар, төлбөр хураамжийн  нэгдсэн тогтолцоог сайжруулах, технологийн дэвшил ашиглан иргэдийн цагийг хэмнэх олон ажлуудыг хамтран хийж гүйцэтгэхээр тохиролцов.

Тус төслийн хүрээнд Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Ихбаяр иргэдийн цагийг хэмнэхээр хамгийн ачаалал ихтэй Цирк, Мишээл экспо нэг цэгийн үйлчилгээ гэх мэт байршлуудад “Гэрэгэ Киоск”-ын тоог нэмэх санал гарган хэрэгжүүлээд байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар иргэд “Гэрэгэ Системс” ХХК-ийн “Гэрэгэ Киоск”-оор дамжуулан төрийн болон хувийн хэвшлийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай авч, маш их цаг, зардал хэмнэж байна.

Бид цаашид ч үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж, иргэдэд хэрэгцээт олон төрлийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь авах боломжийг бүрдүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллах болно.

Хамгийн хурдан, хялбар төвлөрсөн үйлчилгээг танд хүргэнэ – “Гэрэгэ системс” ХХК

By gerege_admin    |    Nov 01,2021

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27