News

DEVITA – БНСУ-ын биржид бүртгэлтэй анхны Монгол төсөл, олон улсад IEO хийж буй анхдагч төсөл боллоо

Эрхэм харилцагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!

DEVITA төслийн хамт олон бид удаан хүлээлгэсэн нэгэн сайн мэдээг дуулгах гэж байгаадаа таатай байна. Төслийн хамт олны шаргуу хөдөлмөр болон DEVITA коммюнитигийн тэвчээртэй хүлээлтийн үр дүнд DEVITA төсөл албан ёсоор анхдагч биржийн арилжааны (“IEO”) баталгааг хүлээн авч, БНСУ-ын тэргүүлэгч дижитал хөрөнгийн бирж болох #Flybit дээр бүртгэлтэй болсныг бид албан ёсоор зарлаж байна.

DEVITA нь БНСУ-ын биржид бүртгэлтэй анхны Монгол төсөл бөгөөд олон улсад IEO хийж буй анхдагч төсөл болж байгаа гэдгээрээ маш онцлог юм.

Мөн DEVITA нь өнгөрсөн жил БНСУ-ын зах зээлд хийсэн түүхэн зохицуулалтын шинэчлэлийн хариуд Flybit компаниас гаргасан хатуу үнэлгээ, хяналтын үйл явцыг давсан АНХНЫ төсөл болж байгааг бид маш бахархалтайгаар зарлаж байна. Зохицуулалтын өөрчлөлтүүд нь БНСУ-ын дижитал хөрөнгийн салбарт илүү ил тод байдал, төрийн хяналтыг бий болгох зорилготойгоор хийгдсэн. Тиймээс DEVITA нь төслийн хувьд чанарын баталгаатай болж, шинэ листингийн үнэлгээний процессыг давсан анхны төсөл болсон юм.

IEO хийх зөвшөөрлийг авснаар Flybit бирж болон олон улсын зах зээл манай төслийн чанарт илүү их итгэж байгааг илтгэж байгаа юм.

FLYBIT-ийн талаар:

FLYBIT нь 2021 оны 3-р сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн лиценз, зохицуулалтын шинэ хатуу өөрчлөлтүүдийг хангаж чадсан БНСУ дахь анхны том 5 биржийн нэг юм.

Уг нэмэлт өөрчлөлт нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн (“VASPs”) талаарх мэдээллийг агуулсан Санхүүгийн гүйлгээний тусгайлсан мэдээллийн тухай хуулийн (“SFIA”) тайлагнах, ашиглах тухай хуулийн хэрэгжилт билээ. Flybit нь Санхүүгийн албаны комиссын дэргэдэх Санхүүгийн тагнуулын албанд (СМА) бүртгэлээ хангах хатуу шалгалтыг амжилттай давсан.

Flybit нь K-ISMS гэрчилгээг (ISMS-KISA-2020–198) авсан бөгөөд БНСУ-ын дотоодын виртуал хөрөнгийн биржүүдийн 9 дэх нь юм.

Өдрийн дундаж худалдааны хэмжээ нь 100 сая ам.доллар буюу Монголын нийт худалдааны дүнгээс 70 дахин их байна.

Энэ яагаад Монголын коммюнитигийн хувьд чухал мэдээ вэ?

Энэхүү IEO-р олон улсын хэрэглэгчдэд санал болгож буй үнэ нь $0.05 буюу Монголын коммюнитид санал болгосон үнээс даруй 70% илүү үнээр гарч байгаа болно. Энэ бол бидэнд итгэж анхнаасаа бидэнтэй хамт байсан Монголын хэрэглэгчиддээ талархаж буйн илэрхийлэл юм.

Цаашлаад, эдийн засгийн ерөнхий зарчмын дагуу IEO үнэ нь LIFE токенын зах зээлийн үнэ цэнийг илэрхийлж байгаа гэдгийг цохон тэмдэглэе. Сүүлийн хэдэн сарын хугацаанд манай төслийн ахиц дэвшилд үнэт хувь нэмэр үзүүлсэн Монголын коммюнити дэмжлэгээр олон улсын зах зээлд лист хийхээс өмнө дээд зэргийн үнэлгээгээ авсан.

Өмнө нь хэлсэнчлэн Монгол дахь хэрэглэгчид маань Coinmart болон Flybit-ийн листингээр дамжуулан манай төслийн дэлхийн зах зээл дахь хүлээлт сэтгэл хөдөлгөм мөчийн гэрч болж байна.

ЭНЭ БОЛ ЕРДӨӨ Л ЭХЛЭЛ

Баталгаажсан IEO-ийн дараа бид листинг баталгаажуулалт болон хамтын ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэх болно.

DEVITA-ийн тухай

DEVITA бол хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашиглан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, өгөгдөл болон дэд бүтцийг тойрсон асуудлуудыг шийдвэрлэх зорилготой блокчэйн технологид суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрсөн бус платформ юм.

DEVITA нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш бөгөөд энэхүү нийтлэлд багтсан мэдээлэл нь ямар нэг санхүүгийн зөвлөмж өгөх зорилгоор тусгагдаагүй болно. Та бүхэн уг платформыг ашиглаж эхлэхээсээ өмнө бүрэн дүүрэн судалгаа хийхийг хүсье.

DEVITA GLOBAL

By Chinbilegt    |    Mar 03,2022

Recent news

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27

Д.Өсөхбаяр: Миний хувьд Гэрэгэ Системс бол ажлын туршлага хуримтлуулах их сургууль болсон

2022/08/23