News

МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит програмчлалын улсын XXX олимпиад боллоо

МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын XXX олимпиадыг Гэрэгэ Системс ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 11 их дээд сургуулиас алгоритм, програмчлалын шилдэг 53 оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож өрсөлдсөн бөгөөд оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэснээрээ онцлог болжээ.

Энэ жилийн хувьд улсын програмчлалын олимпиадын түүхэнд 11 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон хамгийн өргөн цар хүрээг хамарсан тохиолдол болжээ. Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зарлаж, тус уралдаанд 7 их, дээд сургуулийн 15 баг хиймэл оюун, блокчейн, метаверс технологийг ашиглан хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдсөн байна.

Тус олимпиадын Ерөнхий ивээн тэтгэгч Гэрэгэ Системс ХХК нь улсын програмчлалын олимпиадыг цаашид ч ивээн тэтгэж, дэмжиж ажиллахаар болжээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/2jr9

By gerege_admin    |    May 10,2022

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27