News

Н.Ану: ЭрүүлМН платформын ачаар Ковид-19 шинжилгээний хариуг 24 цагийн дотор авч байсан

Гэрэгэ Системс болон тус группын охин компаниудыг эрч хүчтэй, шинэ сорилтод соргог, аливаад шинэлэг ханддаг, өөр өөр өнцгийн 120 гаруй залуус бүрдүүлдэг. Тэдний тод төлөөлөл Н.Ануг “Бидний түүхүүд” булангийнхаа эхний зочноор урьлаа. Тэрбээр толгой компанийн Төслийн удирдлагын газрын захирал, Гэрэгэ Проперти Техноложис ХХК-ийн дэд захирлаар ажилладаг бөгөөд Гэрэгэ-гийн гишүүн болоод дөрвөн жил болжээ.

– Гэрэгэ Системс ХХК-тай холбогдсон түүхээ хуваалцаач? 

Анх Гэрэгэ Системс-д 2018 онд нэгдсэнээс хойш дөрөв дэх жилдээ ажиллаж байна. 2015-2018 онд Унгарын Budapest Business School-д Олон улсын эдийн засгийн чиглэлээр суралцаж төгсөөд Citibank Europe-д ажилд орж Төслийн багт хуваарилагдан Санхүүгийн тайлан автоматжуулах, процесс сайжруулалтын төслүүд дээр ажиллаж байхдаа технологийн хөгжил, түүний хэрэглээний ач холбогдлыг илүү сайн ойлгож авсан. Тэгээд л Монголдоо хурдхан очоод мэдээлэл технологийн тэр дундаа нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг компанид ажилд оръё гээд шийдчихсэн. Тухайн үед мэдээлэл технологийн олон компани байгуулагдаж эхлээд байсан үе.

Ингээд л Гэрэгэ Системс ХХК-д Төслийн менежер авна гэсэн зар хараад байж болох бүх сувгаар судалж эхэлсэн. Зорилго, алсын хараа нь миний хүсэл сонирхолтой нийцэж байсан бөгөөд хамт олны зургуудыг хартал эрч хүчтэй, инээсэн, залуу хамт олонтой мөн удирдлагын багт нь эмэгтэй гишүүн байсан нь их таалагдсан. Тэгээд л анкетаа өгөөд орж байсан түүхтэй.

– Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Одоогийн сэтгэгдэл өөрчлөгдсөн үү? Анх ажилд орохдоо старт-ап компани гэдгээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан (инээв). Жишээлбэл, санхүүгийн хувьд тогтворжоогүй, цалингаа цагтаа авахгүй байх магадлалтай, эсвэл үйл ажиллагааны чиглэл нь байнга өөрчлөгддөг ч гэх юм уу, ерөнхийдөө донсолгоо ихтэй компани байх болов уу гэж бодож байсан. Яг бодсоноор байсан. Гэхдээ өдий хугацаанд анх байсан тэр нөхцөл байдлууд өөрчлөгдөж, одоо бол манай компани хөгжлийн дараагийн шат руугаа ороод явж байна.– Компаниа гурван үгээр тодорхойлвол?  Inclusive, innovative, challenging гэсэн гурван үг орж ирж байна.– Та яг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?  Манай компанийн хөгжүүлдэг төслүүдийн хувьд нэг удаа хэрэгжүүлээд дуусдаггүй онцлогтой. Өөрөөр хэлбэл төслүүд дуусаад хаагдсан ч гэсэн хууль, эрх зүйн орны өөрчлөлт болон хамтрагч байгууллагуудын шаардлагаар бид байнга сайжруулалт, өөрчлөлтүүдийг хийж явдаг. Тэгэхээр хуучин төслүүдээ тодорхой хэмжээнд хариуцаад халамжлаад явдаг. Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн платформ бүтээх төсөл дээр илүү төвлөрч байна. Ер нь хэрэгжүүлж буй төсөл хүнд өгөөжтэй байна гэдэг хамгийн чухал. Жишээлбэл, үүн дээр манай инженерүүдийн бүтээсэн ЭрүүлМН платформыг онцолж болно. Тус платформын ачаар Ковид-19 цар тахлын үед иргэд шинжилгээний хариугаа 24 цагийн дотор маш шуурхай авч чадаж байсан. Энэ нь нөгөө талаар дотоодын нийгэм, эдийн засгийн хүнд сорилтыг хохирол багатай даван туулахад өндөр хувь нэмэр оруулсан гэж болно.

– Таны ажлын онцлог, арга барил юу вэ? 

Төслийн менежерүүдийн ажлын онцлог нь төсөл эхлэхээс дуусах хүртэл маш их мэдээлэл цуглуулж, датанд тулгуурласан боловсруулалт хийдэг тул олон талт мэдлэг болон харилцааны ур чадвар ихшаардагддаг. Төсөл бүр өөрийн онцлогтой тул төлөвлөгөө, арга барилын хувьд уян хатан байж ажиллангаа байнга суралцаж явдаг гэж хэлж болно. Технологийн бус хүн технологийн салбарт ажиллах ер нь амаргүй байдаг. Учир нь технологийн салбараа таньж мэдэхээс гадна нэмэлтээр бусад салбаруудтай харилцан уялдаатай ажилладаг тул тухайн салбарын зах, зээл, үйл ажиллагаа, процессийг гүнзгий судлах шаардлага үүсдэг. Тиймээс аливаа ажлыг хийхдээ юуны түрүүнд маш сайн ойлгож, хийх гэж байгаа зүйлээ олон талаас нь бодолцож, багийн хамтаар оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй болдог.

– Та энэ буланд хамт олноосоо хэнийг санал болгох вэ? 

Би Гэрэгэ Киоскийн ахлах хөгжүүлэгч М.Бямбажавыг санал болгож байна. Намайг ажилд ороод удаагүй байхад М.Бямбажав дөнгөж сургуулиа төгсөөд жаахан охин манайд орж байсан юм. Түүнээс хойш ажиллах хугацаандаа маш сайн суралцаж, боловсорч, өсөж дэвжээд ахлах хөгжүүлэгч болж дэвшсэн манай туршлагатай хөгжүүлэгчдийн нэг. Сонирхолтой яриа өрнүүлэх байх аа.

Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье!

By gerege_admin    |    May 21,2022

Recent news

LAUNCHED PILOT PROJECT TO INCREASE FINANCIAL ACCESS FOR WOMEN ENTREPRENEURS

2023/02/01

БОАЖЯ, Гэрэгэ Системс ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022/10/03

Э.Тодмэргэн: Гэрэгэ анх карьер эхэлж байгаа хүмүүст үргэлж БОЛОМЖ олгодог компани

2022/09/27