e-ID Mongolia
Цахим үнэмлэх таны утсанд
Нууц үг, тамга, цаасыг нэг утсаар орлуулна. Gerege-ийн, төрөөс лиценз авсан гэрчилгээ олгогч төв.
Өнөөдрийн бэрхшээл
Нууц үг
Үйлчилгээ бүрт өөр. Мартагдана, алдагдана, хакерт өртөнө.
Тамга
Гэрээ, өргөдөл бүрт биечлэн очиж, дараалал хүлээнэ.
Цаас
Хэвлэж, хувилж, гарын үсэг зурж, дахин хүргүүлнэ.
e-ID юу хийдэг вэ
Нэг утас, нэг үнэмлэх, бүх үйлчилгээ.
- Нууц үггүй нэвтрэлт. «e-ID-ээр нэвтрэх» дарахад компьютер, утсан дээр ижил 5 оронтой код гарна (энэ нь ПИН биш). Таарвал 4 оронтой ПИН1-ээ оруулна.
- Утаснаасаа гарын үсэг. 6 оронтой ПИН2-оор, хэдхэн секундэд. Баримт өөрөө хаашаа ч явахгүй, зөвхөн хураангуй нь. Цаасан гарын үсэгтэй адил хүчинтэй.
- Байгууллагын нэрийн өмнөөс. Захирал, итгэмжлэгдсэн ажилтны эрхийг шалгаад, байгууллагын нэрээр тамгатай гарын үсэг зурна.
4 алхмаар, салбарт очихгүй
- Апп татна. App Store эсвэл Google Play.
- Хэн болохоо батална. ДАН эсвэл G-Sign-ээр.
- Селфи. Царайг үнэмлэхний зурагтай тулгана.
- ПИН үүсгэнэ. ПИН1 нэвтрэхэд, ПИН2 гарын үсэгт.
Хэнд
- Иргэн. 18-аас дээш насны иргэн бүр.
- Гадаад иргэн. NFC чиптэй хүчинтэй паспорттой, 18+.
- Байгууллага. Банк, төрийн үйлчилгээ, гэрээ байгуулдаг бизнес.
Хаанаас ч
- iOS, Android. Бүртгэл, нэвтрэлт, гарын үсэг нэг аппад, 7 хэлээр.
- macOS, Windows. Компьютероос гарын үсэг.
- Хувийн самбар. Хэзээ, хаана нэвтэрч гарын үсэг зурсан түүхээ харна.
- Шалгах. Гарын үсэгтэй PDF-ийг хэн ч вэбээр шалгана.
Утас дангаараа юу ч хийж чадахгүй. Сервер ч мөн адил.
Гарын үсгийн түлхүүр хоёр хуваагдсан: нэг хэсэг нь ПИН-ээр түгжигдэн таны утсанд, нөгөө нь тусгай хамгаалалттай төхөөрөмжид (HSM) Монголд. Хоёр хэсэг нийлж байж л гарын үсэг үүснэ.
Утас хулгайлагдвал
Серверийн хэсэггүй тул гарын үсэг зурж чадахгүй.
Апп хуулбарлагдвал
Үйлдэл бүрийн нэг удаагийн тэмдгээр хуулбарыг илрүүлж, гэрчилгээг цуцална.
Серверт халдлага гарвал
Утасны хэсэггүй тул гарын үсэг зурж чадахгүй.
ПИН таах гэвэл
Буруу оролдлого бүрийг сервер тоолж, түгжинэ.
Балтид батлагдсан зарчим
Ижил зарчмаар ажилладаг Smart-ID-г Эстони, Латви, Литва, Бельгийн хүмүүс өдөр бүр хэрэглэдэг.
Эх сурвалж: SK ID Solutions, 2025. Smart-ID® нь SK ID Solutions AS-ийн барааны тэмдэг.
Хөгжүүлэгч, түншид
Нэвтрэлт, гарын үсэг, гэрчилгээ шалгах: нэг API. Сайтдаа 7 хэлтэй бэлэн товч нэмнэ. TypeScript ба Go хэрэгсэл бэлэн.
Холбоо барих: eIDsupport@gerege.com · +976 7777 3773
- Бүртгэлийн хүсэлт өгнө.
- Оператор хянаж зөвшөөрнө.
- API түлхүүрээ нэг удаа авна.
Цахим Монголыг хамтдаа бүтээе
e-ID-ээрээ нэвтэрч, байгууллагаа холбоорой.