Нэвтрэх

X-Road Mongolia

Мэдээлэл төвөөр биш, хоорондоо явна

Иргэн нэг газраас бичиг авч, нөгөөд зөөх шаардлагагүй. Байгууллагууд хоорондоо шууд, гарын үсэгтэй, нууцлалтай мэдээлэл солилцоно. Эстони улс цахим болсон гол хэрэгсэл нь энэ.

«Үйлчилгээний 77% цахимжсан ч байгууллагууд хоорондоо мэдээлэл хуваалцахгүй байна.»

Цахим хөгжлийн сайд, 2026 оны 2-р сар

Нэг төв ба X-Road

Нэг төвөөр дамжуулах

  • Бүх мэдээлэл нэг төвөөр дамжина.
  • Төв унавал бүгд зогсоно.
  • Нотлох баримт зөвхөн төвд.
  • Сүлжээ, IP хаягаар итгэнэ.

X-Road

  • Хоёр байгууллагын хооронд шууд.
  • Төв нь зөвхөн «утасны лавлах», мэдээлэл дамжуулдаггүй.
  • Хоёр талд гарын үсэгтэй бүртгэл.
  • Цахим гэрчилгээгээр итгэнэ.

Нэг хүсэлтийн зам

  1. Байгууллагын систем хүсэлтээ өөрийн хамгаалалтын серверт өгнө.
  2. Тэр сервер хүсэлтэд байгууллагын гарын үсэг зурна.
  3. Хоёр сервер бие биеэ гэрчилгээгээр шалгаад интернэтээр шууд, шифрлэгдсэн холбогдоно.
  4. Хүлээн авагч «энэ байгууллага энэ мэдээллийг авах эрхтэй юу» гэдгийг шалгана.
  5. Хариу мөн ийм замаар, хүлээн авагчийн гарын үсэгтэй буцна.
  6. Хоёр тал бүгдийг цагийн тэмдэгтэй бүртгэнэ: хуулийн нотлох баримт болно.

Мэдээлэл эзэмшигчийнхээ гарт үлдэнэ. Зөвхөн зам нь нэг стандарттай болно.

e-ID + X-Road = нэг итгэлцэл

Gerege-ийн e-ID Mongolia байгууллагын гэрчилгээний төв нь X-Road Mongolia-д батлагдсан цорын ганц гэрчилгээ олгогч.

  • Гишүүд. Цахим хөгжлийн яам, Үндэсний дата төв, Gerege Systems.
  • 2026.07.22. Анхны мессеж.
  • 2026.07.27. Байгууллагын гэрчилгээний төв ажиллаж эхэлсэн.
0төвд өгөх мэдээлэл
100%мессеж гарын үсэг, цагийн тэмдэгтэй
~13 саяЭстонид өдөрт дамжих хүсэлт
Үнэгүйнээлттэй эхтэй програм

X-Road 2001 оноос 20+ улсад ажиллаж байна. Эх сурвалж: x-road.mn, RIA (2026). X-Road® нь NIIS-ийн барааны тэмдэг.

Дараагийн алхам

Илүү олон байгууллага

Төр, хувийн хэвшлийн үйлчилгээг нэг замаар холбох.

Эрх зүйн суурь

Төрийн шийдвэр, тодорхой оператор.

Цахим Монголыг хамтдаа бүтээе

e-ID-ээрээ нэвтэрч, байгууллагаа холбоорой.

Нэвтрэх