Монгол Улс, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Нийгмийн Комисс-ын “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн сэргэлтийн сан”-гийн хамтын ажиллагааны “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр манай улсад анх удаа хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд шинэлэг цахим шийдэл бүхий компанийн шилдэг төслүүдийг шалгаруулж 10.000 ам.доллар хүртэлх мөнгөн тэтгэлэг олгохоор боллоо. Шалгарсан төслүүдийн шийдэл, цар хүрээ, шаардагдаж буй хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран тэтгэлгийн хэмжээ ялгаатай байх юм. Нийт 200 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөөд байгаа аж.
Гэрэгэ Киоск ХХК хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бид Мобифинанс ББСБ ХХК-ийн MonPay апликейшнаараа дамжуулан Киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авч буй хэрэглэгчдэд төлбөр тооцооны хамгийн хялбар, аюулгүй төлбөрийн сонголтыг санал болгож байна. Та өнөөдрөөс эхлэн киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авахдаа MonPay апликейшн ашиглан хамгийн хялбараар төлбөрөө төлөөрэй.
Канадын Засгийн газар (Canada’s Foreign Policy—Global Affairs Canada) ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл (Women's Economic Empowerment Project in Mongolia) нь Тээвэр, хөгжлийн банк (TransBank) болон Гэрэгэ системс (Gerege Systems)-тэй хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх туршилтын төслийг эхлүүллээ.